Ажлын байр: Технологийн автомашины засварчин

Багануур ХК-ийн Технологийн автомашин засварын хэсэгт Технологийн автомашины засварчин ажлын байранд ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

  • Технологийн автомашинуудын засвар техникийн үйлчилгээг засварын механикуудын даалгавараар хийх, Техникийн бэлэн байдлын коэффицентийг (ТББК) 0,8 аас дээш байлгах

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Автын инженер, уул уурхай машин тоног төхөөрөмж, механик инженер, Хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй
  2. Туршлага: мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан байх

Мэргэжлийн ур чадвар:

  • ТАМ-н бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг мэддэг байх
  • ТАМ-н эд ангийн эвдрэлд оношлгоо тохируулга хийх
  • Шаардлагатай нөхцөлд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвартай

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

 “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс

Утас:70213739

Share this story!