АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САНХҮҮГИЙН АУДИТОР
- Posted on
- admin
“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.
Ажлын байрны зорилго:
Дотоод аудитыг олон улсын стандарт, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгэж, Багануур ХК-ийн бизнесийн үйл ажиллаатай холбоотой ТУЗ-ийн шийдвэрлэх асуудалд ТУЗ-ийг үнэн бодит мэдээллээр хангах, санал дүгнэлт гаргахад оршино.
Ажлын байрны үндсэн зорилт:
1. Байгууллагын болон үйлдвэрлэлийн хэмжээний үндсэн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, эдийн засгийн зорилтот түвшингийн биелэлтэд хяналт тавих, аудит хийж холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
2. Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах;
3. Төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих, байгууллага болон үйлдвэрлэлийн төсөвт өртөг зардалд хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх;
4. Эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг хангуулах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөөг өгөх,
5. Хувьцаа эзэмшигч, ТУЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, шалгах, компанийн дүрэм, холбогдох хууль тогтоомж, журам, бодлогын баримт бичигт хянан нийцүүлэлтийн аудит хийх;
6. Байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
7. Ажлын байрны тодорхойлолт, нэгжийн удирдлага болон Төлөөлөн удирдах зөвлөлөөс үүрэг, чиглэл болгон хариуцуулсан бусад асуудал.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Нягтлан бодох бүртгэл /0411/, Бизнесийн удирдлага /041301/, менежмент /041303/, эдийн засаг /031101/, эрсдэлийн шинжлэл /058803/, санхүү /041201/-ийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
2. Нэр дэвшигч нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй бол мэргэшсэн нягтлан бодогч /CPA/, мөн дотоод аудитор /CIA/ эрхтэй, хосолсон мэргэжилтэй байвал давуу тал болно;
3. Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит, компанийн засаглал, уул уурхай болон тухайн чиглэлээр 7 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
4. Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, удирдах ур чадварыг эзэмшсэн байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3. Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;
4. Нийгмийн даатгалын лавлагаа;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал
БҮРТГЭЛ:
2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@erdenesmongol.mn, ganchimeg.l@erdenesmongol.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр (976) 7555 3399, 99063969