НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР:

Өндөр хүчдэлийн шугамын монтёр

Ажлын тодорхойлолт:

6 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барих, шилжүүлэх, хураах ба 0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барина. Цахилгаан тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулахын тулд тэсэлгээний үед зөөвөр нүүдэл хийх ажлыг гүйцэтгэх ба гэмтлийг арилгах

Тавигдах шаардлага:

Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил цахилгаанчин, монтёр мэргэжлээр суралцаж төгссөн, их дээд сургуулийг Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, цахилгааны инжненер мэргэжлээр суралцаж төгссөн.

Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн мэдлэгтэй
  • Гэмтэл саатлыг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх, захиалгат зөөвөр нүүдэл гүйцэтгэх,
  • Өндөрт ажиллах, модон тулгуурт дөрөөгөөр 10м хүртэлх өндөрт ажиллах
  • Бүдүүвч схем зурах, унших чадвартай.

Нэмэлт мэдээлэл: Нас 35 хүртэлх, эерэг хандлагатай, багаар ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй, хариуцлагатай

Бүртгэл:

2026.08.05-ний өдрөөс 2026.08.14-ны өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Багануур ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70210804

Share this story!