НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байр: Нүүрс бутлан ачих хэсэгт “Илчит тэрэгний туслах машинч

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Зүтгүүрийн машинчийн удирдлага дор илчит тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгах, хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
  • Илчит тэрэгний машинчийн хяналтад илчит тэргийг жолоодож өртөөнөөс вагон авах, ачаатай вагон өртөөнд оруулах,
  • Илчит тэрэгний үзлэг үйлчилгээ, урсгал засвар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажилд оролцох
  • Нүүрсний өртөө болон Багануур өртөөнд сэлгээний ажил хийж гүйцэтгэх
  • Галт тэрэгний сэлгээний ажлын үед өнгөрөн гарч буй болон шилжүүлэн гарч байгаа суман шилжүүлгийн байрлалыг зүтгүүрийн машинчид мэдэгдэх

Тавигдах шаардлага:

Боловсрол:  Төмөр замын тээврийн удирдлага, зүтгүүрийн аж ахуй, зүтгүүрийн туслах машинч мэргэжлээр их дээд сургууль, коллеж, МСҮТ төгссөн.

Туршлага:

  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
  • Төмөр зам зүтгүүрийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Илчит тэрэгний бүтэц, зохион байгуулалт ажиллах зарчмыг мэддэг байх
  • Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, бүтээлч санаачилгатай

Бүртгэл:

2026.09.08–2026.09.17-ны 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

“Багануур” ХК –ийн Захиргаа Хүний Нөөц  Хэлтэс

Утас:70213739

Facebook