ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2026.10.08
 
Хэнд: Монголд энэ чиглэлээр мэргэшсэн, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд;
 
Гарчиг: Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын мэдлэг, ойлголтыг бататгах зорилгоор зохион байгуулах сургалтын үнийн санал авах тухай;

1. Ажлын цар хүрээ: Чиглэл:

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын мэдлэг, ойлголтыг бататгах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулах сургалт;

Хамрах хүрээ: Багануур ХК-ийн ажилчид


Хийгдэж ажлууд:  

  • ХЭМАБ ач холбогдол, ISO 45001:2018 стандартын Зорилго, Ач холбогдол, Гол үзэл санаа, Үйл явцын арга, Шаардлагын бүтэц;
  • ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо шаардлага ба хэрэглэх заавар                      ISO 45001:2018 стандартын тухай;
  • ISO 45001:2018 стандартын шаардлага. Байгууллагын төлөв байдал, Асуудал тодорхойлох. Манлайлал ба ажилтны оролцоо, ХЭМАБ-ын Бодлого;
  • ISO 45001:2018 стандартын шаардлага. Төлөвлөлт Эрсдэл ба боломжуудыг тодорхойлох, Эрсдэлийн менежментийн зарчим, үндсэн ойлголт ХЭМАБ-ын зорилтууд ба тэдгээрийг төлөвлөх;
  • ISO 45001:2018 стандартын шаардлага. Баримтжуулсан мэдээлэл, Ажиллагаа, Гүйцэтгэлийн үнэлгээ, Сайжруулалт;

Сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулах зэрэг аргуудыг хослуулан явуулах. Сургалтыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо шаардлага, ISO 45001:2018 стандартын Тэргүүлэх аудиторын сургалтад хамрагдаж шалгалт өгч тэнцсэн, стандартын баталгаажуулалт хийсэн туршлагатай аудитор, багш нар удирдаж явуулах.


2. Үнийн саналд дараах мэдээллийг багтаахыг хүсье:

Компанийн танилцуулга
Сургалтын үйл ажиллагаа явуулах, аудит хийх эрх бүхий байгууллага, гэрчилгээ

Сургагч багш нь мэргэжлийн сертификат, эрхтэй байх
Сургалтын хөтөлбөр

3. Хугацаа: Үнийн саналыг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цаг хүртэл [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү.

Facebook