Огноо: 2026.10.21
Хэнд: Монголд энэ чиглэлээр мэргэшсэн, ажил үүрэг гүйцэтгэдэг компаниуд
Гарчиг: Уул уурхайн хүнд машин механизмын төрөл бүрийн радиотарын гагнуурын ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
1. Ажлын цар хүрээ:
Уул уурхайн хүнд машин механизмын төрөл бүрийн хөнгөн цагаан болон зэс радиотаруудын гагнуурын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж баталгаат хугацаа олгох
Хийгдэх ажлууд:
- Захиалагчийн захиалгыг түргэн шуурхай хийж гүйцэтгэх
- Хийж гүйцэтгэсэн ажилд чанарын баталгаа олгох
- Засварлах эд ангид үзлэг хийж үнийн саналыг захиалагчид зургаар баримтжуулах
2. Үнийн саналд дараах мэдээллийг багтаахыг хүсье:
Компанийн танилцуулга, Өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, Радиотарын эвдрэлийг төрөл бүрээр ангилж үнийн санал өгөх
3. Хугацаа: Үнийн саналыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү.