Ажлын байр:
Сантехникийн гагнуурчин
Ажлын тодорхойлолт:
Компанийн сантехникийн шугам сүлжээний төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар, техник үйлчилгээний ажилд шаардлагатай хийн болон цахилгаан гагнуурын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, ХАБЭА-г хангаж аюул осолгүй ажиллах.
Тавигдах шаардлага:
- Сантехникийн гагнуурын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, мэргэшлийн зэрэгтэй байх
- Сантехникийн шугам, хоолой, холбох хэрэгсэл, угсралт засварын ажлын талаар бүрэн мэдлэгтэй байх
Туршлага:
Сантехникийн болон шугам хоолойн гагнуурын чиглэлээр 1-2 жилийн ажлын туршлагатай байх
Мэргэжлийн ур чадвар:
- Уурхайн барилга байгууламж, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай ус хангамж, дулаан хангамж, халаалт, бохир усны шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх,
- Өндөр даралттай шугам хоолой гагнах, нөхөх ажилбарууд, эд ангийн хийцийг огтлох, зүсэх, цоолох, хэмжээ авах зэрэг ажилбаруудыг хийж чаддаг байх
- Техникийн зураг, шугам хоолойн схем унших чадвартай байх
- Гагнах металлын бүтэц, түүнд тохирох электродын зориулалт, гагнуурын технолгийн мэддэг байх.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, галын аюулгүй ажиллагааны заавар журмын мэдлэгтэй байх
Хувь хүний ур чадвар:
- Ажлын бүтээмжтэй, харилцааны соёлтой, төлөвлөлт хийх чадвартай
- Багаар ажиллах, гарч буй өөрчлөлтөд дасан зохицох чадвартай
- Хариуцлага хүлээх, харилцах, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй байх
Бүртгэл:
2026.10.21-ны өдрөөс 2026.10.27-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Багануур ХК-ийн
Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70213739