НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байр: “Сэтгэл зүйч

Ажлын байрны тодорхойлолт:

Сэтгэл зүйчийн мэргэжлийн үйлчилгээг ажилтан, тэдний гэр бүлд хүргэх, ажилтнуудын сэтгэл зүйг зөв төлөвшүүлэх арга зүйн удирдлагаар удирдлага, ИТА-нуудыг чиглүүлж, хамтран ажиллах, хамт олны уур амьсгал, ажилтны сэтгэл ханамжийн судалгаа гаргах,  ажилтны нас бие бялдар сэтгэл зүйн онцлогт тохирсон хөтөлбөр, зөвлөмж боловсруулахад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх.

Ажил үүргүүд:

  • Ажилтнуудын эрүүл мэндийн болон сэтгэцийн тулгамдсан асуудлыг эрсдэлийн үнэлгээ хийж, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Ажилтнуудад ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх
  • Сэтгэл зүйн үнэлгээ, оношилгоо хийж дүгнэлт гаргах
  • Стресс, сэтгэл гутрал, ажлын байрны дарамттай холбоотой асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх
  • Сэтгэл зүйн судалгаа шинжилгээ хийх, илтгэл зөвлөмж боловсруулах;
  • Ажилтнууд болон тэдний гэр бүлд  сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих чиглэлээр сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулах
  • Холбогдох тайлан судалгаа боловсруулах

Тавигдах шаардлага:

Сэтгэл зүйч, сэтгэл судлал, сэтгэл заслын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Сэтгэл зүйч мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай

Мэргэжлийн дагуу гадаад  хэлний зохих түвшний мэдлэгтэй,компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх

Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай мэргэжлийн ёс зүйтэй байх.

Бүртгэл:

2026.03.27–2026.04.06-ны 10:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

“Багануур” ХК –ийн Захиргаа Хүний Нөөц  Хэлтэс

Утас:70213739

АНКЕТ ТАТАХ

Share this story!