АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Ажлын байрны нэр: Хуулийн мэргэжилтэн

Багануур ХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтэст Хуулийн мэргэжилтэн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад ажил горилогчийг урьж байна.

Ажлын байрны зорилго / үүрэг:

Компанийн удирдлага болон ажилтнуудад шаардлагатай хууль  эрх зүйн туслалцаа үзүүлэх, компаниас гарч байгаа дотоод баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хянах, боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах,

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнесийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүй, бизнесийн эрх зүйн аль нэг ччиглэлээр мэргэшсэн,  хуульчийн гэрчилгээ авсан бол давуу талтай
  • Зохион байгуулалтын болон захирамжлалын баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программ дээр ажиллах, илтгэх, сургалт зохион байгуулах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайн, багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх; 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролуох хүсэлт
  • Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх)
  • Өмнө ажиллаж байсан 2 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах;
  • Нийгмийн даатгалын лавлагаа;
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Тавигдах шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал

Бүртгэл:

2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл  Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл  хаягаар бүртгэнэ.

Багануур ХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтэс Утас:70213739

Share this story!