НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР:
- Posted on
- Tsagaan
Өндөр хүчдэлийн шугамын монтёр
Ажлын тодорхойлолт:
6 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барих, шилжүүлэх, хураах ба 0.4 кв-ын цахилгаан дамжуулах шугамыг барина. Цахилгаан тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулахын тулд тэсэлгээний үед зөөвөр нүүдэл хийх ажлыг гүйцэтгэх ба гэмтлийг арилгах
Тавигдах шаардлага:
Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил цахилгаанчин, монтёр мэргэжлээр суралцаж төгссөн, их дээд сургуулийг Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, цахилгааны инжненер мэргэжлээр суралцаж төгссөн.
Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан
Мэргэжлийн ур чадвар:
- Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын бүрэн мэдлэгтэй
- Гэмтэл саатлыг тодорхойлох, засвар үйлчилгээ хийх, захиалгат зөөвөр нүүдэл гүйцэтгэх,
- Өндөрт ажиллах, модон тулгуурт дөрөөгөөр 10м хүртэлх өндөрт ажиллах
- Бүдүүвч схем зурах, унших чадвартай.
Нэмэлт мэдээлэл: Нас 35 хүртэлх, эерэг хандлагатай, багаар ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээтэй, хариуцлагатай
Бүртгэл:
2026.08.05-ний өдрөөс 2026.08.14-ны өдрийн 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.
Багануур ХК Захиргаа Хүний Нөөцийн Хэлтэс Утас:70210804