Чингис хаан баялгийн сан нэгдлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол, аюултай нөхцөлөөс ульдчилан сэргийлэх, ажилтан бүрийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааны зөв дадал, соёлыг төлөвшүүлэх зорилготой ‘’АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА-ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО’’ сэдэвт 3 сарын аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд аюулыг илрүүлж, мэдээлэх болон илэрсэн аюулыг арилгах ажилд идэвх санаачилгатай оролцсон ажилтан, хамт олныг шалгаруулан шагнаж, урамшууллаа.
Хамгийн олон аюулыг арилгасан хэсэг, хамт олон – Р.Ариунболд даргатай Уулын нэгдүгээр хэсгийн хамт олон,
Хамгийн олон аюулыг мэдээлсэн ажилтан- Уулын нэгдүгээр хэсгийн экскаваторын туслах машинч Б.Шинэбаяр,
Аюулыг цаг тухайд нь мэдээлж, шуурхай арилгах нь үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.