КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН ТЭТГЭЛЭГ-2026

“Багануур” ХК-ийн ажилтны хүүхэд болон дүүргийн харьяат иргэн дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд дараах мэргэжлээр суралцдаг бол:

  • Төмөр замын ашиглалтын техникч
  • Зүтгүүрийн техникч
  • Замын техникч
  • Автын цахилгаанчин
  • Цахилгаан хангамж тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Электроникийн тоног, төхөөрөмж ашиглалт, засвар
  • Уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин
  • Уул уурхайн машин механизмын угсралт засвар
  • Автын засварчин
  • Токарьчин
  • Гагнуурчин

Шалгуур үзүүлэлт:

  • Таны эцэг, эхийн аль нэг нь Багануур хувьцаат компанийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан байх
  • Дүүргийн харьяат оюутан байх
  • Коллежийн суралцагч нь 2 болон түүнээс дээш дамжаанд өдрийн ангид суралцагч байх
  • МСҮТөвийн оюутан нь анхлан суралцагч бөгөөд 1 болон түүнээс дээш дамжааны өдрийн ангид суралцагч байх
  • Хоёр улирал дараалан 2,8 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
  • Суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх
  • Хоёр дахь удаагаа Коллеж, МСҮТөвд суралцаж буй суралцагчид хамаарахгүй

Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ЭНЭ ХОЛБООСООР орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 99444942, 88026520

Дараах материалыг заавал хавсралтаар оруулна уу

  1. Өргөдөл /хавсралт/
  2. Анкет /загварын дагуу/
  3. Төрсний гэрчилгээний хуулбар /хавсралт/
  4. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавсралт/
  5. Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт /хавсралт/
  6. Сургуулийн тодорхойлолт /хавсралт/
  7. Сургалтын албаар баталгаажсан сурлагын дүнгийн тодорхойлолт /хавсралт/
  8. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй гэсэн сургалтын албаны тодорхойлолт /хавсралт/
  9. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх /хавсралт/
  10. Нийгэм, олон нийтийн ажил, уралдаан тэмцээнд оролцсон сертификат, өргөмжлөл, гэрчилгээ /хавсралт/
Facebook