ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ

 ГҮНИЙ УС ШҮҮРҮҮЛЭХ ЦООНОГИЙН НАСОС

Нэг. Техникийн үзүүлэлт:

  1. Зориулалт: Гүний цооногоор ус шавхан зайлуулахад  ашиглагдана.
  1. Техникийн үзүүлэлт: Нийлүүлэгдэх бараа нь дор дурьдсан техникийн тодорхойлолт, стандартад нийцсэн эсвэл түүнтэй дүйцсэн байна. ISO 9001,  G-2-В ГОСТ6357 шаардлагыг хангасан байна.
  • Сэлбэгийн марк, үзүүлэлт:
  • ЭЦВ насос: 1 цагт 4м3 бүтээлтэй насос, Түрэлтийн өндөр (напор) 190 метрээс багагүй байна.
  • ЭЦВ насос:  1 цагт 6.5м3 бүтээлтэй насос, Түрэлтийн өндөр (напор) 185 метрээс багагүй байна.
  • ЭЦВ насос:  1 цагт 10м3 бүтээлтэй насос, Түрэлтийн өндөр (напор) 185 метрээс багагүй байна.

Хоёр. Тавигдах шаардлага:

  • Насосны ажлын хэсгүүд зэвэрдэггүй материалаар хийгдсэн байна. Усны нягтыг ихэсгэж байгаа хуурай үлдэгдлүүд нь кварцтай элс, алевролит, аргиллит, нүүрснээс бүрэлдэх ба кварцтай элс нь насосны эргэх эд ангийг ихээр элэгдүүлдэг тул хүчитгэсэн  хром агуулсан материалаар хийсэн байх шаардлагатай.
  • Насосны дэлгэрэнгүй католог, /ашиглалт, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл/  заавартай байх./ Монгол болон Орос хэл дээр байж болно./
  • Нийлүүлэх насос нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд түүнтэй дүйцэхүйц байна.
  • Насосны иж бүрдэл нь насос, цахилгаан хөдөлгүүр болон бусад туслах материалаас /гаралтын кабель, хог шүүгч, ус юүлэгч г,м / бүрдэнэ. Усан дахь хатуу хольцийн хэмжээ – Усны ph 6.5-9.5,  хатуу механик хольц 0,01% , 0,1 мм-с  ихгүй байна.
  • Насос нь ус өргөх хоолойтой муфьтээр холбогдох ба насосны толгойн голч 50 мм байна.
  • Насос нь ус үл буцаах клапантай /хавхлага/  байх ба металл хийцлэлтэй байна.
  • Насосны гаралтын кабель 380V 3 фаз /1*3*6мм/

Гурав. Шалгалт, туршилт

Уг бараа нь үйлдвэрлэгчийн шалгаж туршсан баталгаа, паспорт, сертификаттай байна. Барааг нийлүүлэгч нь тендерийн баримт бичигт заасан хугацаанд загвар,  дээж явуулах ба чанарын шаардлага хангасан тохиолдолд үлдэгдэл бараа материалыг нийлүүлэх гэрээ байгуулна.

Дөрөв. Материал хүлээн авах:

Эцсийн хугацаа: 2026 оны 05-р сарын 09-ний өдөр хүртэл

  1. Материал ирүүлэх хэлбэр: Үнийн санал болон холбогдох материалуудыг битүүмжилсэн дугтуйнд хийж цаасаар, эсвэл доорх цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
  2. Хаяг: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3-р хороо, “Багануур” ХК-ийн төв байр, [Техникийн бодлогын хэлтэс /306 тоот].
  3. Цахим шуудан: [bjsc@baganuurmine.mn]
  4. Холбоо барих утас: [8808-1619]

Share this story!