Ажлын байр: Нүүрс бутлан ачих хэсэгт “Вагон холбогч”
Гүйцэтгэх үндсэн ажил үүргүүд:
- Зүтгүүр болон вагоныг аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу холбох, салгах
- Вагоны автомат болон гар холбоосны бүрэн бүтэн байдлыг шалгах
- Зогссон вагоныг ивүүр болон зориулалтын хэрэгслээр бэхлэх
- Вагоны хөдөлгөөн болон бэхэлгээний аюулгүй байдлыг хангах, вагон болон холбох төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх
- Ачилтад хүлээн авч байгаа вагоны бүрэн бүтэн байдалд үзлэг хийх, ачилт буулгалт, хүлээлгэд тавигдсан вагоныг хөдөлгөөнд оруулахын өмнө холболт бэхэлгээг шалгах.
Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Вагон холбогч, төмөр замын ашиглалт, илчит тэрэгний найруулагч мэргэжлээр бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- Төмөр замын мэргэжлийн сургалт, вагон холбогчийн сургалтад хамрагдсан байх
Туршлага:
- Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
- Төмөр зам вагон сэлгээний ажлын чиглэлээр ажилласан туршлагатай давуу тал болно
Ур чадвар:
- Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
- Маневрын дохио, тэмдэг тэмдэглэгээг ойлгож ажиллах
- Вагон автомат холбоосын ажиллагааны талаар мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай, бүтээлч санаачилгатай
Бүртгэл:
2026.09.08–2026.09.17-ны 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр) hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.
“Багануур” ХК –ийн Захиргаа Хүний Нөөц Хэлтэс
Утас:70213739