УЛСЫН БОЛОН ХУВИЙН ӨМЧИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ – 2026

“Багануур” Хувьцаат компанийн ажилтны хүүхэд болон дүүргийн харьяат оюутны дунд дараах түлхүүр мэргэжлээр сургалтын тэтгэлэг зарлалаа.

Улсын болон хувийн өмчийн их дээд сургуульд дараах мэргэжлээр бакалаврын ангид суралцдаг бол:

  • Уул уурхайн Маркшейдер
  • Уул уурхайн Геотехник
  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмж ашиглалт
  • Программ хангамжийн инженер
  • Электроникийн инженер
  • Төмөр замын инженер
  • Геологи
  • Гидрогеологи
  • Авто инженер
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Хүрээлэн буй орчны инженер

Шалгуур үзүүлэлт:

  • Таны эцэг, эхийн аль нэг нь Багануур Хувьцаат компанийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан байх
  • Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн их дээд сургуулийн бакалаврын ангийн 3-р курсээс дээш ангид дээрх мэргэжлээр суралцдаг байх
  • Та сүүлийн 3 улирал 3,0 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
  • Суралцагч зохих журмын дагуу их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх
  • Хоёр дахь удаагаа их, дээд сургуульд суралцаж буй суралцагчид хамаарахгүй

Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ЭНЭ ХОЛБООСООР орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 99444942, 88026520

Дараах материалыг заавал хавсралтаар оруулна уу

  1. Өргөдөл /хавсралт/
  2. Анкет /загварын дагуу/
  3. Төрсний гэрчилгээний хуулбар /хавсралт/
  4. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавсралт/
  5. Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт /хавсралт/
  6. Сургуулийн тодорхойлолт /хавсралт/
  7. Сургалтын албаар баталгаажсан сурлагын дүнгийн тодорхойлолт /хавсралт/
  8. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй гэсэн сургалтын албаны тодорхойлолт /хавсралт/
  9. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх /хавсралт/
  10. Нийгэм, олон нийтийн ажил, уралдаан тэмцээнд оролцсон сертификат, өргөмжлөл, гэрчилгээ /хавсралт/
Facebook