НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байр: Нүүрс бутлан ачих хэсэгт “Вагон холбогч

Гүйцэтгэх үндсэн ажил үүргүүд:

  • Зүтгүүр болон вагоныг аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу холбох, салгах
  • Вагоны автомат болон гар холбоосны бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Зогссон вагоныг ивүүр болон зориулалтын хэрэгслээр бэхлэх
  • Вагоны хөдөлгөөн болон бэхэлгээний аюулгүй байдлыг хангах, вагон болон холбох төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх
  • Ачилтад хүлээн авч байгаа вагоны бүрэн бүтэн байдалд үзлэг хийх, ачилт буулгалт, хүлээлгэд тавигдсан вагоныг хөдөлгөөнд оруулахын өмнө холболт бэхэлгээг шалгах.

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Вагон холбогч, төмөр замын ашиглалт, илчит тэрэгний найруулагч мэргэжлээр бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
  • Төмөр замын мэргэжлийн сургалт, вагон холбогчийн сургалтад хамрагдсан байх

Туршлага:

  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
  • Төмөр зам вагон сэлгээний ажлын чиглэлээр ажилласан туршлагатай давуу тал болно

Ур чадвар:

  • Төмөр замын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
  • Маневрын дохио, тэмдэг тэмдэглэгээг ойлгож ажиллах
  • Вагон автомат холбоосын ажиллагааны талаар мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай, бүтээлч санаачилгатай

Бүртгэл:

2026.09.08–2026.09.17-ны 17:00 цаг хүртэл Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар хүлээн авна.

“Багануур” ХК –ийн Захиргаа Хүний Нөөц  Хэлтэс

Утас:70213739

Facebook