БОЛОВСРОЛТОЙ УУРХАЙЧИН ТЭТГЭЛЭГ – 2026

Тус компанид шаардлагатай тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй ажилтнуудын дунд сургалтын тэтгэлэг олгох

Та дотоодын өмчийн бүх хэлбэрийн их дээд сургуульд дараах мэргэжлээр суралцаж буй ажилтнууд:

  • Уул уурхайн Маркшейдер
  • Уул уурхайн Геотехник
  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмж ашиглалт
  • Программ хангамжийн инженер
  • Электроникийн инженер
  • Төмөр замын инженер
  • Геологи
  • Гидрогеологи
  • Авто инженер
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Хүрээлэн буй орчны инженер

Шалгуур үзүүлэлт:

  • Багануур Хувьцаат компанид 3-аас дээш жил ажилласан байх
  • Их, дээд сургуульд эчнээгээр суралцах шаардлага хангасан байх (гариг болон цахим гэх мэт)
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх
  • Цаашид компанид 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Нэг гэр бүлээс зөвхөн нэг хүн хамрагдах бөгөөд ажилтан нь сангийн тэтгэлэгт нэг удаа хамрагдана.

Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны дотор

ЗХНХ-ийн №102 өрөөнд Сургалтын мэргэжилтэн Ч.Чинбаяр хүлээн авна.

Холбогдох утас: 99444942, 88026520

Дээрх шаардлагыг хангасан бол дараах материалыг бүрдүүлэх

  • Өргөдөл /хавсралт/
  • Анкет /загварын дагуу/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /хавсралт/
  • Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх /хавсралт/
  • Сургуулийн тодорхойлолт /хавсралт/
  • Сургалтын албаар баталгаажсан сурлагын дүнгийн тодорхойлолт /хавсралт/

Facebook