“Багануур” ХК-ийн ажилтны хүүхэд болон дүүргийн харьяат иргэн дотоодын өмчийн бүх хэлбэрийн Коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд дараах мэргэжлээр суралцдаг бол:
- Төмөр замын ашиглалтын техникч
- Зүтгүүрийн техникч
- Замын техникч
- Автын цахилгаанчин
- Цахилгаан хангамж тоног төхөөрөмжийн ашиглалт
- Электроникийн тоног, төхөөрөмж ашиглалт, засвар
- Уул уурхайн тоног төхөөрөмжийн засварчин
- Уул уурхайн машин механизмын угсралт засвар
- Автын засварчин
- Токарьчин
- Гагнуурчин
Шалгуур үзүүлэлт:
- Таны эцэг, эхийн аль нэг нь Багануур хувьцаат компанийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг үндсэн ажилтан байх
- Дүүргийн харьяат оюутан байх
- Коллежийн суралцагч нь 2 болон түүнээс дээш дамжаанд өдрийн ангид суралцагч байх
- МСҮТөвийн оюутан нь анхлан суралцагч бөгөөд 1 болон түүнээс дээш дамжааны өдрийн ангид суралцагч байх
- Хоёр улирал дараалан 2,8 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх
- Суралцагч нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх
- Хоёр дахь удаагаа Коллеж, МСҮТөвд суралцаж буй суралцагчид хамаарахгүй
Материалыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ЭНЭ ХОЛБООСООР орж бүртгэлээ хийж, холбогдох материалыг хавсралтаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 99444942, 88026520

Дараах материалыг заавал хавсралтаар оруулна уу
- Өргөдөл /хавсралт/
- Анкет /загварын дагуу/
- Төрсний гэрчилгээний хуулбар /хавсралт/
- Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавсралт/
- Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт /хавсралт/
- Сургуулийн тодорхойлолт /хавсралт/
- Сургалтын албаар баталгаажсан сурлагын дүнгийн тодорхойлолт /хавсралт/
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй гэсэн сургалтын албаны тодорхойлолт /хавсралт/
- Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх /хавсралт/
- Нийгэм, олон нийтийн ажил, уралдаан тэмцээнд оролцсон сертификат, өргөмжлөл, гэрчилгээ /хавсралт/