ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2026.11.03
 
Хэнд: Монголд энэ чиглэлээр мэргэшсэн, ажил үүрэг гүйцэтгэдэг байгууллага
 
Зөвлөх үйлчилгээний нэр: ‘’Багануур’’ ХК-ийн ажилчдын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн өнөөгийн байдлын тойм судалгаа

1. Хамрах хүрээ:  ‘’Багануур’’ ХК-ийн нийт ажлын байр

2. Шаардлагатай хүний нөөц: Эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр доктор, магистрын зэрэгтэй судлаач байх

Хийгдэх ажлууд:  

  • Эрүүл мэндийн үзлэгийн сүүлийн 3-5 жилийн үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх,
  • Өвчний тархалтыг мэргэжлээр, ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөлтэй уялдуулан судлах,
  • Ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрэгжүүлэх санал, шийдэл, зөвлөмж боловсруулах,

3. Үнийн саналд дараах мэдээллийг багтаахыг хүсье:

Компанийн гэрчилгээ, танилцуулга, хүний нөөцийн мэдээлэл, өмнө нь ижил төстэй уул уурхайн компанид хийж гүйцэтгэсэн ажлын туршлага

4. Хугацаа: Үнийн саналыг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл [bjsc@baganuurmine.mn] хаягаар эсвэл албан бичгээр ирүүлнэ үү.

Facebook