Багануур ХК-ийн инженерүүд “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хуралд оролцож байна.

  • 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж буй бага хурал “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор болж байна. Хуралд оролцогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдлэг, мэдээлэл технологийн шийдлүүдтэй танилцан, аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцах юм.Багануур ХК-с ХАБЭА-ийн хэлтсийн ажилтнууд, Гамшгаас хамгаалах штабын гишүүд, хэсгүүдийн удирдлагууд оролцож байна.10 дахь жилдээ болж буй хурлыг Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), ШУТИС, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа.Хуралд оролцогчид
  • Аюулгүй байдал ба Ковид-19
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. ISO 45001:2018
  • Эрсдэлийн менежмент
  • Дижитал хөгжил ба Аюулгүй байдал зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Share this story!