ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжид

2024 оны 04 дугаар сарын 10

“Багануур” ХК-ийн Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ажлын даалгавар

1.Захиалагч байгууллага1.1 “Багануур” ХК
2.Санхүүжилтийн эх үүсвэр2.1 Өөрийн үйл ажиллагааны орлого
3.Үндэслэл3.1 “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг
4.Үнэлгээ хийх байгууллага4.1 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газраас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд
5.Үнэлгээний ажлыг хийхэд ашиглах хууль эрх зүйн баримт бичиг “Гамшгаас хамгаалах тухай” хууль  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам” Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар “ Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлал Бусад холбогдох журам, заавар
6.Байршил, эдэлбэр газрын хэмжээ6.1 “Багануур” ХК нь Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн хэсэгт байрладаг ба газар нутгийн хувьд 3627.7 га газарт үйл ажиллагаа явуулдаг.
7.Одоогийн байдал7.1 “Багануур” ХК нь 1978 онд байгуулагдсан, нүүрс олборлолтын хүчин чадал 4.0-4.6 сая.тн, Монгол Улсын Эрчим хүчний салбарын нүүрсний хэрэгцээний 47%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52%-ийг дангаараа хангадаг стратегийн ач холбогдол бүхий томоохон нүүрсний уурхай, 1123 ажилтантай, Захиргаа, Уулын нэгдүгээр хэсэг, Уулын хоёрдугаар хэсэг, Технологийн автомашин ашиглалтын хэсэг, Нүүрс бутлан ачих хэсэг, Ус шүүрүүлэх хэсэг, Технологийн автомашин механизмын засварын хэсэг, Засварын хэсэг, Үйлчилгээний автомашины хэсэг, Эрчим хүчний нэгдсэн хэсэг гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг, компани “Гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ”-г хийлгэж байгаагүй бөгөөд гал түймэр, газар хөдлөлт, хөрсний гулсалт, нуралт, үер, хүн малын гоц халдварт өвчин зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг ослын тохиолдол нэмэгдэж байгаа учир нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
8.Тавигдах шаардлага, хийгдэх сургалт, судалгааны ажлууд8.1 Үнэлгээг компанийн танилцуулга, байршлын зураг, ажиллах хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг холбогдох мэдээллийг сүүлийн 5-10 жилийн тоон үзүүлэлт, сүүлийн үеийн мэдээ, мэдээлэлд тулгуурлан гүйцэтгэнэ.
8.2 Компанийн нутаг дэвсгэрт дараах аюулын төрлийн эрсдэлийн үнэлгээг хийнэ:
8.2.1 Обьектын гал түймрийн эрсдэлийн үнэлгээ
8.2.1.1 Гал түймрийн аюулын үнэлгээ /”Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.5/
8.2.1.2 Хэсэг нэгж, байршил, хаяг /талбайгаар/
8.2.1.3 Гал түймрийн судалгаа /5-10 жилээр/
8.2.1.4 Зам гарцын судалгаа, зураг, схем, нэр хаягууд
8.2.1.5 Усан хангамжийн судалгаа
8.2.1.6 Гал унтраах усан хангамжийн байршил, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн байршил хүчин чадал
8.2.1.7 Гал сөнөөгч, галын машины жолооч нарыг чадавхижуулах сургалт /гал сөнөөгч 4, галын машины жолооч 4/
8.2.2 Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ
8.2.2.1 Хөрсний бүтцийн шинжилгээ, бүсчилсэн газар хөдлөлтийн чичирхийллийн мэдээ
8.2.2.2 Хэсэг нэгжийн барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үзүүлэлт
8.2.3 Үерийн эрсдэлийн үнэлгээ
8.2.3.1 Үер усны сав нутагт ажиллаж буй техник, тоног төхөөрөмжийн судалгаа
8.2.3.2 Үерийн далан сувгуудын байршил
8.2.3.3 Карьерийн хэмжээний өндөржилт болон налуугийн зураглалыг гарган үерийн эрсдэлийг давхцуулан гаргах
8.2.4 Аянгын эрсдэлийн үнэлгээ
8.2.4.1 Аянга зайлуулагч хийсэн газруудын судалгаа
8.2.4.2 Аянга буусан үед эрсдэл үүсэх газруудын судалгаа, байршил гэх мэт 8.2.5 Хүчтэй хуй салхины эрсдэлийн үнэлгээ
8.2.5.1 Хүчтэй салхинаас үүсэх эрсдэл, хохирлын хэмжээ, байр зүйн зураглал, салхи гарах боломжтой дээд хэмжээг тодорхойлох
8.2.6 Хүний гоц халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ
8.2.6.1 Халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлтэй бүсүүд
8.2.6.2 Гарч болзошгүй хүн, мал амьтаны өвчний төрлүүд
8.2.7 Тэсрэлт, дэлбэрэлтийн эрсдэлийн үнэлгээ
8.2.7.1 Тэсрэх материалын судалгаа
8.2.7.2 Тэсэрч дэлбэрэх бодисын учруулж болох хор хөнөөл, үйлчлэх радиус, нөлөөлөх газар орон байршил
8.2.8 Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа химийн хорт бодис ашиглалтын үеийн эрсдэлийн үнэлгээ
8.2.8.1 Химийн хортой бодис ашигладаг хэсэг нэгжийн судалгаа
8.2.8.2 Химийн хортой бодисын байршил тархах радиусын хэмжээ
8.2.9 Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс үүсэх ослын эрсдэлийн үнэлгээ
8.2.9.1 Хөрсний гулсалт, нуралтын судалгаа
8.2.9.2 Хэсэг нэгж тус бүрийн аюулын түвшин, эрсдэлийн үнэлгээний дүнг хавсаргах, үүсэх эрсдэл, шалтгаан нөхцөл
8.2.10 Тээврийн хэрэгслийн осол, сүйрлийн эрсдэлийн үнэлгээ
8.2.10.1 Далан хамгаалалт, мөргөцөг, отвалын өгөгдлүүд урт, өргөн гэх мэт 8.3 Гамшгийн аюулын төрөл тус бүрээр аюул, эмзэг байдал, өртөнгө, чадавхыг тодорхойлно.
9.Үнэлгээний ажлын үе шат, иж бүрдэл9.1 ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНД БЭЛТГЭХ
9.1.1 МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ
9.1.1.1 Шаардлагатай мэдээллийг цуглуулж, мэдээлэл авах эх үүсвэрийг тогтооно.
9.1.1.2 Мэдээллийг нягтлах, олон эх үүсвэрээс мэдээллийг авна.
9.1.1.3 Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж тэдгээрийн нарийвчлал, цаг үедээ нийцэж байгаа эсэхийг үнэлж ангилан боловсруулалт хийж нэгдсэн нэг загварт оруулна.
9.2 ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ /гамшгийн төрөл тус бүрээр/
9.2.1 АЮУЛЫГ ҮНЭЛЭХ
9.2.1.1 Аюулын эх үүсвэрийг тодорхойлох
9.2.1.2 Аюул үүсэх шалтгаан нөхцөл
9.2.1.3 Аюулын хамрах хүрээ, байрлалыг тогтоох
9.2.1.4 Аюулын үргэлжлэх хугацаа
9.2.1.5 Үүсэх магадлал, давтамжийг тооцох
9.2.1.6 Аюулын үндсэн болон дам нөлөөлөл, учруулж болох хохирлыг тодорхойлох
9.2.1.7 Аюулын түвшин
9.2.1.8 Аюулын зураглал /Газар зүйн мэдээллийн систем ашигласан байна/ 9.2.1.9 Болзошгүй аюулыг бууруулах арга замыг тодорхойлно
9.2.1.10 Дүгнэлт
9.2.1.11 Зөвлөмж гаргах
Зөвлөмж:
А. Болзошгүй аюулын үнэлгээ нь тухайн компанийн хөрсний байдлаас эхлээд эдийн засгийн чадавх хүртэл бүхий л нөхцөлийг авч үзэх ёстой. Болзошгүй аюул тохиолдоход тухайн компани түүний эсрэг тэмцэж чадахуйц байх шаардлагатай. Өмнө тохиолдсон аюулын бодит үр дүнг ашиглах нь хэд хэдэн давуу талыг бий болгодог:     
А.1 Өмнө нь тохиолдсон аюулын цар хүрээ, тархалт, эрчмийн бодит байдлын үр дүнг ашиглах нь хийгдэх тооцооллыг хөнгөвчилж өгнө.     
А.2 Аюулын тархалтын зураглал бодитой болно.
В. Ажилчид өмнөх тохиолдолыг санаж, үнэлгээний үр дүнг бодитойгоор хүлээж авна.
9.2.2 ӨРТӨХ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ
9.2.2.1 Өртөх байдал, эмзэг байдлыг үнэлэх хүрээнд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осолд өртөгсөд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэхдээ дараах мэдээллийг ашиглана:
9.2.2.1.1 Бүс нутаг болон орон нутгийн байгаль, газарзүй, уур амьсгалын мэдээлэл (цаг уурын нөхцөл, хөрсний төлөв байдал, эвдрэл, газар зүйн тогтоц, агаар, хөрс, усны чанарын үндсэн үзүүлэлтүүд гэх мэт) ажилчдад тааламжгүй, хүнд нөхцөлийн мэдээлэл
9.2.2.1.2 Дэд бүтцийн мэдээлэл (техникийн нөхцөл байдал, чанар, нягтрал, стандарт, норм, норматив гэх мэт)
9.2.2.1.3 Барилга, байгууламжийн талаарх мэдээлэл (барилгын чанар, ашиглалт, барилгад ажиллаж байгаа ажилчид, тэдгээрийн мэдлэг, ажлын хариуцлага, зохион байгуулалт, барилгын стандарт, норм, норматив гэх мэт)
9.2.2.1.4 Ажиллах хүчний мэдээлэл (ажлын байрны онцлог, болзошгүй аюулаас хамгаалах аргын талаарх мэдлэг гэх мэт)
9.2.2.1.5 Компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд (эдийн засгийн чадавх, нөөц)
9.2.2.1.6 Өмнө тохиолдсон аюулт үзэгдэл, ослын үед ажиллах хүч, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн талаарх баримт, мэдээлэл
9.2.2.1.7 Компанийн эмзэг байдлын талаар өмнө хийгдсэн судалгааны материал
9.2.2.1.8 Бусад шаардлагатай мэдээлэл
9.2.2.2 Өртөх байдлыг үнэлэхдээ дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
9.2.2.2.1 Өртөх байдлын хамрах хүрээ
9.2.2.2.2 Ажиллах хүчинд нөлөөлөх байдал
9.2.2.2.3 Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээнд нөлөөлөх байдал
9.2.2.2.4 Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдлыг бий болгож буй шалтгаан, нөхцөл
9.2.2.2.5 Өртөх байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд
9.2.2.2.6 Өртөх байдлын зураглал /Газар зүйн мэдээллийн систем ашиглах/ 9.2.3 ЭМЗЭГ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ
9.2.3.1 Эмзэг байдлыг үнэлэхдээ дараах мэдээллийг ашиглана:
9.2.3.1.1 Бүс нутаг болон орон нутгийн байгаль, газарзүй, уур амьсгалын мэдээлэл (цаг уурын нөхцөл, хөрсний төлөв байдал, эвдрэл газар зүйн тогтоц, агаар, хөрс, усны чанарын үндсэн үзүүлэлтүүд гэх мэт) хүн амд тааламжгүй, хүнд нөхцөлийн мэдээлэл
9.2.3.1.2 Дэд бүтцийн мэдээлэл (техникийн нөхцөл байдал, чанар, нягтрал, стандарт, норм, норматив гэх мэт)
9.2.3.1.3 Барилга, байгууламжийн талаарх мэдээлэл (барилгын чанар, ашиглалт, барилгад ажиллаж байгаа ажилчид, тэдгээрийн мэдлэг, ажлын хариуцлага, зохион байгуулалт, барилгын стандарт, норм, норматив гэх мэт)
9.2.3.1.4 Ажиллах хүчний мэдээлэл (ажлын байрны онцлог, болзошгүй аюулаас хамгаалах аргын талаарх мэдлэг гэх мэт)
9.2.3.1.5 Компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд (эдийн засгийн чадавх, нөөц)
9.2.3.1.6 Өмнө тохиолдсон аюулт үзэгдэл, ослын үед ажиллах хүч, эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөллийн талаарх баримт, мэдээлэл
9.2.3.1.7 Бусад шаардлагатай мэдээлэл
9.2.3.2 Дээрх мэдээлэлд тулгуурлан аюулын төрөл тус бүрээр ажиллах хүч, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг дараах байдлаар тогтоож эмзэг байдлыг үнэлнэ.
9.2.3.2.1 Компанийн нутаг дэвсгэрийн байгаль орчны өртөх байдал, эмзэг байдал /хөрсний төлөв байдал, эвдрэл, газар зүйн тогтоц, агаар, ус, хөрсний чанарын үндсэн үзүүлэлтүүд гэх мэт/
9.2.3.2.2 Компанийн нутаг дэвсгэрт болон ойр орчимд байгаа хүн амын өртөх байдал, эмзэг байдал
9.2.3.2.3 Дэд бүтэц, барилга, байгууламж, эд хөрөнгийн өртөх байдал, эмзэг байдал
9.2.3.2.4 Компанийн эдийн засгийн өртөх байдал
9.2.3.2.5 Удирдлага, зохицуулалтын өртөх байдал, эмзэг байдал
9.2.3.2.6 Өмнө нь эрсдэлийн үнэлгээ хийгдсэн бол эрсдэлийн үнэлгээнээс өгсөн зөвлөмж, зайлшгүй хэрэгжүүлэхийг шаардсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн байдал авч хэрэгжүүлсэн техник, технологи болон зохион байгуулалтын арга хэмжээ
9.2.3.2.7 Аюул, ослыг бууруулах чиглэлээр байгуулсан биет байгууламжуудын чанар байдал
9.2.3.2.8 Эмзэг байдлыг бууруулах арга зам
Зөвлөмж:
А. Онц чухал барилга, байгууламжууд эмзэг байдлыг бие даасан үнэлгээг шаардана. Эдгээр байгууламжуудын хувьд гаргаж авсан ерөнхий болон дундаж үзүүлэлтүүдийг ашиглан эмзэг байдлын үнэлгээг хийх нь оновчгүй байж болох бөгөөд илүү нарийвчилсан тооцоо судалгаа шаардагдаж болно.
9.2.3.3 Ажиллах хүч болон эдийн засгийн үр дагаврыг авч үзэх ёстой. Дараах эрэмбийн дагуу ажиллах хүч, эдийн засгийн эмзэг байдлыг үнэлнэ: 9.2.3.3.1 Аливаа аюул, осолд нэрвэгдэж болзошгүй ажлын байранд ажиллаж байгаа ажиллах хүчний тоо, эрүүл мэндийн байдал, насны ангилал, эдгээр ажилчдын болзошгүй аюул, ослын үед ажиллах журмын талаарх мэдлэг ойлголт, үйлдвэрлэл, албан газрын тохиолдолд сахилга бат зохион байгуулалтыг үнэлэх
9.2.3.3.2 Үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эд хогшил, үйлдвэрлэл, үйлчилгээнд шууд учирч болох хор хөнөөл, хохирлын хэмжээг үнэлэх
9.2.3.3.3 Үйлдвэрлэлийг цаашид үргэлжлүүлэхэд учруулах шууд бус үр дагаврыг үнэлэх
9.2.4 ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ
9.2.4.1 Гамшгаас хамгаалах чадавхыг үнэлэхдээ гамшгийн төрөл тус бүрээр дараах байдлаар хийнэ:
9.2.4.1.1 Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн байдал
9.2.4.1.2 Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал хангаж байгаа байдал
9.2.4.1.3 Хүч хэрэгслийн хангалт, үүрэг гүйцэтгэх чадавх
9.2.4.1.4 Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалт, шуурхай ажиллагааны чадавх
9.2.4.1.5 Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны чанар, үр дүн, дадлага, сургууль, сахилга бат, оролцоо
9.2.4.1.6 Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт, нөөц бүрдүүлэлт
Зөвлөмж:
А. Нэн тэргүүнд хийгдэх ёстой арга хэмжээнүүдийг эрэмбэлэн тогтоох
Б. Аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд ажиллах хууль, дүрэм, журмын талаарх мэдлэг, ойлголт, сахилга бат, зохион байгуулалтыг нарийвчлан авч үзэх
9.3 ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ ШИНЖЛЭХ
9.3.1 Гамшгийн эрсдэлийг шинжлэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.3.1.2 Тодорхойлогдсон аюул бүрийн тохиолдох магадлалыг шинжлэх, хохирлын тооцох
9.3.1.3 Аюул бүрээс хохирол учрах магадлалыг шинжлэх, хохирлын тооцоо хийх
9.3.1.4 Учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох
9.3.1.5 Аюулын тохиолдох магадлалыг шинжлэх, хохирлын тооцоо хийх
9.3.1.6 Учирч болох эрсдэлийн түвшинг тогтоох
9.3.1.7 Аюулын тохиолдох магадлалыг тооцохдоо тодорхой өгөгдсөн цаг хугацаанд аюул тус бүрийн тохиодох магадлал ба давтамжийг тооцож гаргах
9.3.2 Аюул бүрээс учирч болох хор уршгийн магадлалыг шинжлэх, хохирлын тооцоог дараах байдлаар хийнэ:
9.3.2.1 Аюул тохиолдсон гэж төсөөлж хэд хэдэн цагийн байдал үүсгэж, тухайн нөхцөлд учирч болох хор уршгийн хэлбэр, шинж чанарыг тодорхойлох
9.3.2.2 Хор уршиг нь эмзэг байдлыг илэрхийлэх ажиллах хүч, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин аюулд нэрвэгдсэнээс үүсэх хэмжигдэхүйц, бодит хохирлоор илэрхийлэгдэх
9.3.3 Хохирлыг  тооцох:
9.3.3.1 Нас барсан, гэмтэж бэртсэн ажилчдын тоо
9.3.3.2 Эвдэрч сүйдсэн эд хөрөнгө
9.3.3.3 Байгаль орчинд учирсан хохирол
9.3.3.4 Компанид учирсан хохирол
9.4 ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ДҮГНЭХ
9.4.1 Гамшгийн эрсдэлийг үнэлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.4.1.1 Эрсдэлийг зэрэглэх
9.4.1.2 Эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах
9.4.2 Эрсдэлийг дүгнэхдээ эрсдэлийн шинжилгээний үр дүнд гарсан эрсдэлийн түвшинг тухайн компанид үзүүлэх нөлөөллийн хэмжээгээр нь зэрэглэж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагаар нь дараах байдлаар эрэмбэлнэ:
9.4.2.1 “Улаан” буюу эрсдэлийн их түвшинг зайлшгүй бууруулах арга хэмжээ авах шаардлагатай эрсдэл гэж үзэж эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэн тэргүүнд авна;
9.4.2.2 “Шар” буюу эрсдэлийн дунд түвшинг хяналтад байх шаардлагатай эрсдэл гэж үзэж эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хэрэгжүүлнэ;
9.4.2.3 “Ногоон” буюу эрсдэлийн бага түвшинг ажиглах шаардлагатай эрсдэл гэж үзэж ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй ба тухайн байдалд хяналт тавьж, ажиглана.
9.4.3 Гамшгийн эрсдэлийн үнэлгээний гол үр дүн нь зөвлөмж бөгөөд үүнд дараах зүйлсийг тусгасан байна:
9.4.3.1 Болзошгүй аюулыг бууруулах арга зам
9.4.3.2 Өртөх байдал, эмзэг байдлыг бууруулах арга зам
9.4.3.3 Чадавхыг сайжруулах арга зам
10.Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлан, зөвлөмж10.1 Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үйл явцыг, үнэлгээний үр дүнтэй хамт баримтжуулан тайлан боловсруулах ба дараах бүтэцтэй байна:
10.1.1 Нүүр хуудас
10.1.2 Гүйцэтгэсэн хуулийн этгээдийн нэр, боловсон хүчний мэргэшил, боловсролын талаарх мэдээлэл
10.1.3 Товчилсон үгийн тайлбар
10.1.4 Агуулга
10.1.5 Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх зорилго, ажлын даалгавар
10.1.6 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд баримталсан заавар, аргачлал
10.1.7 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж буй компанийн талаарх мэдээлэл
10.1.8 Нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдал
10.1.9 Аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үнэлгээ
10.1.10 Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүн
10.1.11 Гамшгийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт
10.1.12 Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмж
10.1.13 Ашигласан материалын жагсаалт
10.1.14 Гал түймрийн аюулын үнэлгээ /”Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.5/
10.1.15 Гал сөнөөгч, галын машины жолооч нарыг чадавхижуулсан сургалтын тайлан
10.2 Тайланг дүгнэхдээ дараах асуудлыг харгалзан үзнэ:
10.2.1 Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд тухайн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин оролцсон эсэх
10.2.2 Болзошгүй аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхад уялдуулан эрсдэлийг тогтоосон эсэх
10.2.3 Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгаас хамгаалах төлөвлөгөөний үндэслэл болж чадах эсэх
10.2.4 Гамшгийн эрсдэлийн үнэлгээг Олон Улсын практикт нийтлэг мөрдөж байгаа арга, аргачлал, стандартын дагуу хийсэн байх
10.2.5 Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмж нь оновчтой болсон эсэх
10.3 Аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавхын үнэлгээнд хийх дүн шинжилгээнд дараах шалгуур үзүүлэлтийг тооцсон байна:
10.3.1 Аюулын эх үүсвэрийг тодорхойлох
10.3.2 Аюул үүсэх шалтгаан, нөхцөл
10.3.3 Аюулын хамрах хүрээ
10.3.4 Аюулын үргэлжлэх хугацаа
10.3.5 Аюул тохиолдох давтамж
10.3.6 Аюулын түвшин
10.3.7 Аюулын зураглал /Газарзүйн мэдээллийн системийг ашиглах/
10.4 Гамшгийн өртөх байдлын үнэлгээнд дараах шалгуур үзүүлэлтийг тооцсон байна:
10.4.1 Өртөх байдлын хамрах хүрээ
10.4.2 Үйлдвэрлэлд нөлөөлөх байдал
10.4.3 Ажиллах хүчинд нөлөөлөх байдал
10.4.4 Дэд бүтцэд нөлөөлөх байдал
10.4.5 Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдлыг бий болгож буй шалтгаан, нөхцөл
10.4.6 Өртөх байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд
10.4.7 Өртөх байдлын зураглал /Газарзүйн мэдээллийн системийг ашиглах/
10.5 Гамшгийн эмзэг байдлын үнэлгээнд дараах шалгуур үзүүлэлтийг тооцсон байна:
10.5.1 Гамшгийн цагийн байдал үүсгэх
10.5.2 Гамшигт нэрвэгдэгсдийн тоо /нас барах, гэмтэж бэртэх/
10.5.3 Гамшгийн улмаас учрах эдийн засгийн хохирол
10.5.4 Гамшгийн улмаас эвдрэх, нурах барилга, байгууламж, дэд бүтэц
10.5.5 Эмзэг байдал үүсэх шалтгаан, нөхцөл
10.5.6 Эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлүүд
10.5.7 Эмзэг байдлын хамрах хүрээ
10.5.8 Эмзэг байдлын түвшин
10.5.9 Эмзэг байдлын зураглал /Газарзүйн мэдээллийн системийг ашиглах/
10.6 Чадавхын үнэлгээнд дараах шалгуур үзүүлэлтийг тооцсон байна: 10.6.1 Гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, эдийн засгийн байдал
10.6.2 Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт
10.6.3 Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ
10.6.4 Гамшгаас хамгаалах төлөвлөлт
10.6.5 Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавх
10.6.6 Зарлан мэдээллийн систем
10.6.7 Сургалт сурталчилгаа, мэдээллийн систем
10.6.8 Эдийн засгийн чадавх, нөөц хөрөнгө
10.6.9 Нийт ажилчдын мэдлэг ойлголт, идэвх оролцоо
10.7 Гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр илэрхийлнэ:
10.7.1 Компанийн эрсдэл
10.7.2 Эрсдэлийн хамрах хүрээ
10.7.3 Эрсдэлийн түвшин
10.7.4 Эрсдэлийн зэрэглэл
10.7.5 Эрсдэлийн түвшингийн зураглал /Газарзүйн мэдээллийн системийг ашиглах/
10.8 Зөвлөмж гаргах:
10.8.1 Аливаа гамшиг ослын улмаас үүсч болох бүх сөрөг нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах бүхий л арга замуудыг тусгаж өгөх
10.8.2 Хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжийг гаргах
10.8.3 Эрсдлийг бууруулах талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд
10.8.4 Тайлан болон түүнтэй холбоотой судалгаа, материалыг захиалагчид хүргэж өгөх. /Үнэлгээний тайланг 3 хувь үйлдэж өгөх/

Сонирхсон этгээд дараах хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч, материалаа ирүүлнэ үү.

Үнийн санал авах хугацаа: Ажлын 7 хоног

Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Багануур ХК-ийн төв байр 3 давхар, 305 тоот  Худалдаа хангамж хариуцсан хэлтэс. Утас: 70210364, И-мэйл: Shinebayar.bnjsc@gmail.com

Үнийн санал болон нэхэмжлэх

Компанийн гэрчилгээ

Share this story!