“БАЙГАЛЬ ОРЧИН – ТЭРБУМ МОД – ХОГ ХАЯГДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Багануур ХК-ийн байгаль орчны ажилтнууд байгаль орчны бохирдол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, мод тарихын ач тус, модыг хэрхэн арчилж ургуулах талаар сургалт зохион байгуулж, дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн 6, 7-р ангийн сурагчдыг хамрууллаа.

Сургалтаар эх болсон үзэсгэлэнт дэлхийгээ хойч ирээдүйдээ онгон дагшнаар нь өвлүүлж үлдээхийн тулд бид өнөөдрөөс юу хийх ёстой вэ? Хүмүүс бидний өдөр тутмын амьдрал байгаль орчинд ямар байдлаар нөлөөлж, эргээд тэр нь хүн төрөлхтний хожмын ирээдүйд ямар аюул учруулж болох талаар хүүхдүүдэд ойлголт мэдээлэл өглөө.

Сурагчид байгалийн нөөц болон ан амьтдыг хамгаалах, эрчим хүчээ хэмнэх, уур амьсгалын өөрчлөлт, нүүрс төрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд хогоо ангилан ялгаж, дахин боловсруулах нь хамгийн зөв шийдэл юм гэдгийг мэдэж авсанд сургалтын ач холбогдол оршиж буй юм.

Share this story!