БАГАНУУР ХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

“Багануур” ХК-ийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг эрмэлзсэн бодлогын баримт бичиг батлагдлаа.

Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд аюулгүй байдлыг эрхэмлэж, зөв хандлага үйлдлээр аюул, осолгүй үйлдвэрлэл явуулж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO45001-2018 стандартыг нэвтрүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, ногоон орчныг нэмэгдүүлэн ажиллана.

Share this story!