Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдлаа.

Уул уурхайн компаниудын хамгийн чухал зорилтуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангах явдал юм. Байгууллагын үнэт зүйл болсон ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллах нь ажил олгогчдын үндсэн үүрэг. Багануур ХК нь өдөр тутмын үйл ажиллагаандаа уурхайчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, ажлын байрны эрсдэлийг бууруулж, аюулгүй ажиллагаагаа сайжруулсаар ирсэн.Тэгвэл өнөөдөр Францын Олон Улсын аудитын “Афнор” групп Багануур ХК-д ISO 45001:2018 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг олголоо. Энэ нь уул уурхайн салбартаа анхдагчдын нэг болж байна. Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 45001:2018 стандартын гэрчилгээг авснаар компанийн үйл ажиллагаа, менежментийн тогтолцоо сайжирч нийт ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх мэдлэг дээшилж vision zero буюу ослыг тэглэхэд томоохон алхам болж буй юм.Баталгаажуулалтын гэрчилгээг авах нь стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулж, баталгаажуулж байх юм.

Share this story!