Дүүргийн ЭМТ-д шаардлагатай хүчилтөрөгчийг Багануур ХК үнэ төлбөргүй үйлдвэрлэн өгч байна.

Коронавирусын халдвар авч, уушгины хатгалгаа болон амьсгалын дутагдалтай эмчлүүлж буй хүмүүст нэн шаардлагатай зүйл бол хүчилтөрөгч. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ эрс нэмэгдсэн энэ үед Багануур ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж дүүргийн ЭМТ-д 2020 оны 01-р сараас эхлэн шаардлагатай хүчилтөрөгчийг үнэ төлбөргүй үйлдвэрлэн өгч байна. 2020 онд 88 ширхэг өндөр даралтат баллон буюу 585 шоо метр, 2021 оны 8 сарын 15-ны өдрийн байдлаар 655 ширхэг баллон буюу 3930 шоо метр хүчилтөрөгчийг ЭМТ-д өгөөд байна. Үүнийг компанийн хүчилтөрөгч худалдан борлуулдаг дүнгээр тооцвол 30 гаруй сая төгрөг болох юм.

Share this story!