Хэмнэлт-2021 уралдааны шилдэг саналын эздэд шагналыг гардууллаа.

Багануур ХК-ийн захиргаанаас зарласан “ХЭМНЭЛТ 2021” бүтээмж нэмэгдүүлж, хэмнэлт гаргах оновчтой санал шалгаруулах уралдаан амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр байр эзэлсэн ажилтнуудад шагналыг гардууллаа. Саналын уралдаанд нийт 30 санал ирснээс комиссын шалгаруулалтаар эдийн засгийн тооцоо судалгаа, хэмнэлтийн хэмжээ, хэрэгжүүлэх боломж зэргийг үндэслэн шилдэг 6 саналыг тодруулж байр эзлүүлсэн. НЭГДҮГЭЭР БАЙРАНД: ТАМЗХ-ийн дарга Ш.Гантөмөр санаачлан автын цахилгаанчин Б.Эрдэнэбаяр, гагнуурчин Г.Отгонбаяр, механик Л.Ёндонжамц, ТБХ-ийн инженер Ө.Өсөхбаяр нартай хамтран хэрэгжүүлж буй “Зориулалтын засварын машин сэлбэн засварлаж, тоноглох” санал шалгарч Өргөмжлөл 3.000.000 төгрөгөөр шагнууллаа. ХОЁРДУГААР БАЙРАНД: – Засварын хэсгийн дарга Г.Соронзонболд санаачлан Хүчилтөрөгч компрессорын станцын хамт олонтой хамтран хэрэгжүүлэх “Үйлдвэрийн азотоор технологийн болон бүх төрлийн авто машины дугуй хийлэх” санал – ТАМАХ-ийн гидроэкскаваторын оператор Ч.Энх-Амгалан, П.Галбадрах нарын санаачилсан “Гидро экскаваторыг зөөвөрлөх дугуйт ачигч” саналууд шалгарч тус бүр Өргөмжлөл 2.000.000 төгрөгөөр шагнуулав. ГУРАВДУГААР БАЙРАНД:- Засварын хэсгийн токарьчин, фрезерчин П.Чулуун-Эрдэнэ санаачлан хэсгийн хамт олонтойгоо хамтран хэрэгжүүлэх “Өрмийн шнек үйлдвэрлэх” санал- ТАМЗХ-ийн дарга Ш.Гантөмөр санаачлан хэсгийн хамт олонтойгоо хамтран хэрэгжүүлэх “ТАМ-ын ашиглагдсан тосыг дахин цэвэршүүлж нэмэлтээр ашиглах” санал- Уулын 2-р хэсгийн ээлжийн мастер Ч.Чинбаярын санаачилсан “Багануурын хүрэн нүүрсний ил уурхайн хөрсний дотоод овоолгын тогтворжилтын гулсалт, нуралтын судалгаа, тогтворжилтыг дээшлүүлэх боломжит нөхцөл” саналууд шалгарч тус бүр Өргөмжлөл 1.000.000 төгрөгөөр шагнууллаа. Компанийн захиргаа эдгээр шилдэг саналуудыг 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ. Үйлдвэрлэлд нэвтрүүлвэл эдийн засгийн хэмнэлт гаргаж үр ашгаа өгөхөөс гадна ХАБЭА талаасаа ч үр дүнтэй саналууд бий. “Хэмнэлт 2021” бүтээмж нэмэгдүүлж хэмнэлт гаргах саналын уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон нийт уурхайчдадаа талархал илэрхийлье. Санаачилж боловсруулсан санал нь шагналт байранд шалгарсан уурхайчдадаа баяр хүргэж амжилт хүсье.

Share this story!