ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2021.04.29

Тендер шалгаруулалтын нэр: Эмульсийн тэсрэх бодис нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: СШУ № БНХК/202103014

“Багануур” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Эмульсийн тэсрэх бодис нийлүүлэгчийг сонгохтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийг цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ -с үнэ төлбөргүй татан авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар тендерийн баталгаа гаргана. Тендерийн баталгаа нь 2%  байна.

Тендерийг 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минутаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/-д өөрийн аж ахуй нэгжийн цахим гарын үсэг /PKI/-р нэвтрэн орж цахим хэлбэрээр ирүүлэх ба  2021 оны 06 сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Тендертэй холбоотой бусад мэдээллийг Багануур дүүрэг. “Багануур” ХК-ний захиргааны байр 309 тоот.  Өрөмдлөг тэсэлгээний инженер  Г.Хасбаатар      Утас: 99015471

БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ

Share this story!