Үндэсний сурын тэмцээнд Уурхайчин багийн харваачид амжилттай оролцоод иржээ.

Багануур ХК-ийн дэргэдэх үндэсний сурын Уурхайчин багийн харваачид энэ сард зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцоод иржээ. Тухайлбал: 8-р сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон багийн аварга шалгаруулах их сорилго тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд хот хөдөөгийн 20 багийн 300 гаруй харваач оролцжээ. Мөн 8-р сарын 14,15-ны өдрүүдэд болсон Дэлхийн уламжлалт спорт, тоглоомын олон улсын өдөрт зориулсан, спортын цол зэрэг олгох зорилготой төвийн бүсийн чуулга харваанд амжилттай оролцсон байна. Тус тэмцээний Үндэсний сур харвааны төрөлд Уурхайчин багийн харваач Т.Билгүүнбаатар 40 сумнаас 31 онож Үндэсний сурын дэд мастер цол хүртсэн байна. Баяр хүргэе. Т.Билгүүнбаатар нь сагсан бөмбөгийн спортын дэд мастер, байт харвааны төрлөөр мөн спортын дэд мастер цол хүртсэн Багануур ХК-ийн шилдэг тамирчдын нэг юм.

Share this story!