Ажлын байр-Сантехникийн засварчин

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Эрчим хүчний нэгдсэн хэсэгт Сантехникийн засварчин ажлын байрны сонгон шалгаруулалтад сантехникч мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойг задлах, засварлах, угсрах. Цэвэр, бохир, дулааны худгийг цэвэрлэж засвар үйлчилгээ хийх. Ус соруулах, шахах насосны задаргаа, угсаргаа, засвар хийх. Хаалт арматурыг задалж засварлах.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: МСҮТ-ийг 1-с дээш жил сантехникч мэргэжлээр суралцаж төгссөн
  2. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Хаалт арматурын талаар мэдлэгтэй, дулааны горимын тохиргоо хийж чаддаг,
  • Шугам хоолойг фланцаар угсарч тохиргоо хийдэг,
  • Тоног төхөөрөмж тоноглолыг шугам хоолойд угсарч засвар үйлчилгээ хийдэг байх.

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 06 дугаар сарын 17-с 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг (Word, PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Анкет татах

Share this story!