02

Oct

Оюутны тэтгэлэгийн батламж гардууллаа.

Ахмадын баярын арга хэмжээн дээр үе үеийн уурхайчдын залгамж халаа болсон уурхайчид болон ирээдүйн уурхайн эзэд болох оюутан залуусдаа сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэн, батламжийг гардуулж баярт мөчийг ахмад уурхайчидтайгаа хуваалцсан юм. 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн: • “Багануур” ХК-д Технологийн автомашины ашиглалтын хэсгийн Бульдозерчин Чойбалсангийн Чулуунбат нь 2022 онд Шинжлэх

08

Sep

СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ УРЬЖ БАЙНА

“Багануур” ХК-ийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, чадварлаг хүний нөөцийг татах, шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2023-2024 оны сургалтын тэтгэлэг зарлаж байна. Бүртгэлийг 2023-09-12-ны өдрөөс 2023-09-20-ны өдөр хүртэл www.baganuurmine.mn вэб хуудсаар болон "Багануур Хувьцаат Компани" page хуудсанд байршуулах линкээр хүлээн авна.

04

Sep

“БАГАНУУР” ХК НЬ ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 45001:2018 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МАГАДЛАН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.

“Багануур” ХК нь өөрсдийн үнэт зүйл болсон ажилчдынхаа амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй байх бүхий л боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаагийн нэг томоохон илрэл бол анх 2021 онд Франц улсын олон улсын аудитын “Афнор” группээс Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч баталгаажилтын гэрчилгээг авч байсан явдал юм. Энэ

24

Aug

“THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Багануур ХК-ийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "THE FUTURE OF COAL BAGANUUR 2023" олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хоёр дахь өдрийн эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй сэдвээр үргэлжиллээ. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Таван Толгой Түлш ХХК зэрэг 10-аад

24

Aug

БАГАНУУР ХК, ШУТИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг. Энэ ч утгаараа эртнээс хамтын ажиллагаатай байсан манай хоёр байгууллага “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөгийн үеэр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч

24

Aug

БАГАНУУР ХК, МГТИС/GMIT/-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол улсын болон азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болохыг зорьж ажилладаг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсэн байгуулагдсан. Олон улсын стандартад нийцсэн, шилдэг сургуулиудын туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг тус сургуультай Багануур ХК өнөөдөр “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээ, бизнес

28

Nov

293 ӨРХӨД 72 ТОНН НҮҮРСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

Багануур ХК, Багануур дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүргийн 5 хорооны харж асрах хүнгүй өндөр настангууд болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нийт 293 өрхөд 72 тонн нүүрсний тусламж үзүүллээ. Цас ихтэй жавартай тачигнасан өвлийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед уурхайчин хамт олны халуун сэтгэл шингэсэн тусламжийг хүлээн авсан иргэд талархалтай

16

Oct

4000 мод тарьлаа

Уурхайчид бид ирээдүйн Эко уурхай, ногоон Багануур дүүргийг өнөөдрөөс бүтээнэ уриатайгаар намрын улирлын мод тарих ажлаа эхлүүлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК-ийн уурхайчин хамт олон 9 жилийн хугацаанд 1.000.000 мод тарихаар хичээн ажиллаж байна. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт Шинэс, Улиас, Хайлаас тариалахад тохиромжтой тул намрын тариалалтаараа 4000 хайлаас мод

14

Sep

МАГАДЛАН АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЛАА.

Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартын хэрэгжилтийн хүрээнд Мон Сертф ХХК-ийн аудитын баг 9-р сарын 12-оос 14-ний өдрүүдэд Багануур ХК-д ажиллаж магадлан аудит хийлээ. Гурван өдөр ажилласан аудитын баг өнөөдөр хаалтын хурлаа зохион байгуулж компанийн удирдлагуудад дүгнэлтээ танилцуулав. Аудитын дүгнэлтээр том болон жижиг үл тохирол илрээгүй байна. Тиймээс Мон Сертф ХХК

06

Sep

БАГАНУУР ХК-ИЙН ХЭМАБ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ УДИРДЛАГЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

Одоогоос яг жилийн өмнө Багануур ХК Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 Олон Улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар батламжлагдаж гэрчилгээгээ гардан авсан. Энэ нь уг стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэл байсан бөгөөд цаашид жил бүр стандартын хэрэгжилтээ шалгуулж, баталгаажуулж байх юм. Стандартын хэрэгжилтийн явцыг дотооддоо хянах зорилгоор гүйцэтгэлийн хэмжилт мониторинг, дотоод аудитыг тогтсон хугацаанд