Digging Dreams, Building Futures

Have anything to ask ?

0761-8523-398

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан компанийн зарим тэргүүний ажилтнуудад салбарын шагнал гардууллаа

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр: Технологийн автомашины ашиглалтын хэсгийн D-275A №2109 бульдозерын оператор Баасанхүүгийн Наранхүү Технологийн автомашины ашиглалтын хэсгийн CAT 824 №2 дугуйт бульдозерын оператор Дамдиндоржийн Ганхуяг Нүүрс бутлан ачих хэсгийн Галт тэрэгний найруулагч Галхүүгийн Эрдэнэбат Нүүрс бутлан ачих хэсгийн Замчин, зуухны машинч Иваны Энхболд Нүүрс бутлан ачих хэсгийн Ээлжийн мастер […]

ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРААС БАГАНУУР ХК-ИЙН ТАЛБАЙД МОНГОЛ ТАРВАГА НУТАГШУУЛАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

“Багануур” ХК, “Хустайн байгалийн цогцолборт газар” Төв ТББ-тай 3 жилийн хугацаанд ан амьтан нутагшуулах, уурхайн ажилтнуудын байгаль хамгаалал, экологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой “САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн эхний ажил болох Хустайн байгалийн цогцолборт газраас Багануур ХК-ийн эдэлбэр талбайд 40ш Монгол тарвага нутагшуулах ажлыг 2024 оны 7-р сарын 7-ны өдөр амжилттай […]

ГЭРЭЛ ТЭТГЭСЭН УУРХАЙЧДЫН ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Компанийн удирдлагууд ажилтнуудтайгаа жилд 2 удаа уулзаж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бодлого шийдвэр, тулгамдаж буй асуудлууд, алдаа дутагдал, амжилт ололтоо илэн далангүй ярилцаж, ажилтнуудынхаа санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцдаг уламжлалтай. Өнөөдөр 2024 оны хаврын зөвлөгөөнөө зохион байгуулж 2023 оны намрын зөвлөгөөнөөс хойших хугацааны үйл ажиллагаагаа нэгтгэн ярилцаж зөвлөлдлөө. Өнөөдрийн зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн […]

ЗУРГААДУГААР САРЫН 5 БУЮУ ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ӨДӨР “БАГАНУУР” ХК, “ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР” ТӨВ ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК, “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, өнөөдөр /2024.06.05/ Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, “Хустайн байгалийн цогцолборт газар” төв ТББ-ын захирал Ц.Дашпүрэв нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас “Дэлхийн байгаль […]

2024 ОНЫ ЭХНИЙ 5 САРД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖИГД БИЕЛЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн “Багануур” ХК-ийн уурхайчин хамт олон 2024 оны эхний 5 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100 болон түүнээс дээш хувиар биелүүлэн ажиллалаа. Тодруулбал, оны эхний 5 сард нийт 13.1 сая.м3 уулын цулын ажил хийж төлөвлөгөөг 105.6 хувиар, 8.2 сая.м3 хөрс хуулж төлөвлөгөөг 104.0 хувиар, 2.1 сая.тн нүүрс олборлон […]

ОДОНТОЙ ЭЭЖҮҮДЭДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Багануур ХК-ийн уламжлал болсон нэгэн сайхан арга хэмжээ өнөөдөр уурхайчдын хүүхдийн баярын үеэр боллоо. Хамгийн үнэтэй шагнал болох АЛДАРТ ЭХ одон хүртсэн ажилтнуудадаа хамтын гэрээний дагуу хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2024 онд алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ҮЭНХ-ны дарга С.Нарантунгалаг, Технологийн бодлогын хэлтсийн маркшейдер Т.Номин, ТАМЗХ-ийн тоо бүртгэгч Ж.Майннэгэн нарт компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. […]