Digging Dreams, Building Futures

Have anything to ask ?

0761-8523-398

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ БАГАНУУР ХК 2025 ОНЫ НАМРЫН МОД ТАРИЛТААР 30200 ШИРХЭГ МОД ТАРИЛАА

Хэрлэн голын эрэг, компанийн үйлдвэрлэлийн эдэлбэр талбай, дүүргийн хамгаалалтын зурвас, Шинэ Хархорум хотын ногоон төгөлд Нарс, Шинэс, Хайлаас, Улиас, Бургас, Шар хуайс 6 нэр төрлийн 30200 ширхэг мод тарьсны 28600 ширхэг нь компанийн өөрийн мод үржүүлгийн талбайн суулгацаас, 1600 ширхэг нь гэрээт байгууллагаас авч суулгалаа. Бид 2030 он хүртэл нийт “Нэг сая” мод тарьж, арчилж […]

ASIAN PACIFIC CUP- 2025 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД УУРХАЙЧИН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Сингапур улсад болсон Aзи Номхон далайн орнуудын 13 дахь удаагийн цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний U12 насны охидын ангилалд Монгол улсын шигшээ баг Мөнгөн медаль хүртсэн байна. Монгол Улсаас U12 насны охидын ангилалд оролцсон “Emura” багийн бүрэлдэхүүнд Багануур Хувьцаат компанийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн […]

“ТҮЛХҮҮР МЭДЛЭГ-ТӨГС ГАРАА” СЭДЭВТ ШИНЭ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-нд 2024, 2025 онд шинээр ажилд орсон 125 ажилтанд зориулсан “Түлхүүр мэдлэг-Төгс гараа” сэдэвт сургалт өдөрлөг өнөөдөр боллоо. Энэхүү өдөрлөг нь шинэ ажилтнуудад компанийн эрхэм зорилго, алсын хараа, үүсэл хөгжил, үйл ажиллагааны чиглэл, бүтэц орон тоо, дүрэм журмыг танилцуулж уурхайчид гэх том багийн нэг гишүүн болж, амжилттай ажиллахад […]

CAT 777D №161 АВТОСАМОСВАЛ НЭГ САЯ КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЛАА

Багануур ХК-ийн ХНТХ-ийн Л.Дашдондог даргатай CAT 777D №161 автосамосвалийн бригадын хамт олон өчигдөр буюу 2025.10.20-ны өдөр НЭГ САЯ километр зам тууллаа. Тус бригад CAT 777D №161 автосамосвалийг 2016.08.01-ний өдөр хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш 9 жил 1 сарын хугацаанд нийт 64226 мото цаг үр бүтээлтэй ажиллаж, 8.9 сая шоо метр уулын цул тээвэрлэж, нэг сая […]

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO/IEC 27001:2022 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

Багануур ХК стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглагч байгууллагад хамаардаг. Тэр ч утгаараа ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь компанийн хөгжлийн стратегид онцгой ач холбогдолтой юм. Уул уурхай, эрчим хүчний салбарын байгууллагын хувьд үйлдвэрлэлээс гадна мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, технологийн дэвшлийг зөв ашиглах шаардлагатай. Тиймээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нийт хувьцаа эзэмшигчид болон иргэдийн […]

ИРЭЭДҮЙН УУРХАЙЧИН СЭДЭВТ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Багануур ХК-ийн захиргаанаас жил бүр төгсөх ангийн сурагчдад компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж, уул уурхайн салбарт ажиллах боломжтой мэргэжил сонгохоор зэхэж буй сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөгийг өнөөдөр /2025.10.10/ зохион байгуулж Багануур дүүргийн 4 сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй 128 сурагчийг хамрууллаа. […]

U12 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд БАГАНУУР ХК -ийн “Уурхайчин” спорт цогцолборын дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид түрүүлж,улсын аварга боллоо.

Харин эрэгтэй баг тамирчид шилдэг наймд шалгарснаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 2025 оны U12 насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг МСБХ-ны дээд лигийн 4 удаагийн аварга “ХАРЦАГА” клуб, Мини сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч, Спортын мастер, Дэсээжалбуугийн Уртнасангийн нэрэмжит болгон зохион байгуулжээ. Т.Билгүүнбаатар дасгалжуулагчтай өсвөрийн баг тамирчдадаа халуун баяр хүргэе

АХМАД УУРХАЙЧИД СПОРТЫН АВАРГАА ТОДРУУЛЛАА

Компанийн захиргаанаас жил бүр Олон улсын ахмадын баярын өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээс гадна спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тэмцээн 2025.09.27-ны өдөр Уурхайчин спорт цогцолборт болж, 60 гаруй ахмад уурхайчин оролцож нэг өдрийг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж өнгөрүүллээ. Ширээний теннис /эрэгтэй/ 1-р байранд З.Манжилжав 2-р байранд Г.Буянтогтох 3-р байранд Б.Баярсайхан […]