Австрали Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит тэргүүтэй зочид өнөөдөр Багануур ХК-нд зочиллоо.

Австрали Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж буй. Дүүрэгт ажиллах хугацаандаа Багануур ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, түүхэн хөгжлийн танхимаар зочиллоо. Элчин сайд Кэйти Смит Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхайд ажиллаж буй уурхайчин хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Тэд дүүргийн хүүхэд залуучуудад Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, урт болон богино хугацаат сургалтын талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ирсэн байна.

Share this story!