Ажлын байр: Экскаваторын цахилгаанчин

Энэ ажлын байранд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Уулын-1 дүгээр хэсэгт Экскаваторын цахилгаанчин ажлын байрны сонгон шалгаруулалтад дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Экскаватор, Өрмийн машины удирдлага талын цахилгааны бүх төрлийн гэмтэл арилгах, үзлэг үйлчилгээ хийх, цахилгаан аппаратууд, цахилгаан хөдөлгүүр генераторуудад нарийн тохиргоо хийх, гэрэлтүүлэг сэргээх, тристор, транзисторууд, хувиргагчуудын найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уулын цахилгаан механик, электроникийн инженер
  2. Мэргэшил: Дээд боловсролтой
  3. Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Уулын ЦТТ-ийн ашиглалтын онол, засвар үйлчлгээний талаарх онолын мэдлэгтэй
  • УМТТ-ийн ажиллах зарчим, бүтэц, схемийн мэдлэгтэй
  • Гэмтэл тодорхойлох, оношлох, засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх
  • Эд ангиудын цахилгаан хэлхээний гэмтлийг тодорхойлох
  • Бүх төрлийн удирдлагын блок, платуудыг задлаж холбооны инженерүүдийн хамт гэмтэл тогтоох, засварлах
  • Схем зураг унших, цахилгаан тоног төхөөрөмжийн схемийг мэддэг, уншиж гэмтэл арилгаж чаддаг байх,

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 11 дүгээр сарын 21-с 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет, холбогдох материалыг (PDF хэлбэрээр)  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

Анкет татах

 “Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс Утас:70213739

Share this story!