БАГАНУУР ХК-ИЙН ДЭРГЭДЭХ СПОРТ КЛУБУУДЫН ТАМИРЧИД АМЖИЛТ ГАРГАЛАА.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд хоккей, волейболын клубын тамирчид өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэд боллоо.

🏐🥈Монголын волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан бүх насныхан нээлттэй оролцдог “D” зэрэглэлийн тэмцээнд Б.Хатанзориг дасгалжуулагчтай Ж.Батбилэг ахлагчтай Багануур ХК-ийн “Уурхайчин” клубын тамирчид амжилттай оролцож Мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд аймаг нийслэлийн эрэгтэй 32 багийн 380 гаруй тамирчид 8 хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Уурхайчин багийн тамирчин Жүгдэрнамжилын Батбилэг “Шилдэг довтлогч”-оор, Чинзоригийн Ганжигүүр “Шилдэг хаагч”-аар шалгарлаа👏👏

🏒🥇🏆Мөн амралтын өдрүүдэд Багануур дүүргийн мөсөн талбайд зохион байгуулагдсан Монголын хоккейн холбооны төлөвлөгөөт U10 насны УАШТ-нд Багануур ХК-ийн дэргэдэх өсвөрийн хоккейн “Трипперс” баг аваргын Алтан медалийн эзэн боллоо. Тус тэмцээний Мөнгөн медалийг Б.Бат-Эрдэнэ эзэнтэй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Хангарьд баг, Хүрэл медалийг А.Мэргэн эзэнтай Улаанбаатар хотын Мэргэн академийн “Ангаахай” баг хүртлээ. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Багануур-Трипперс багийн М.Дөлгөөн, “Шилдэг хаалгач”-аар Мэргэн академийн Ангаахай багийн М.Ивээлэн, “Шилдэг хамгаалагч”-аар Хангарьд багийн О.Сумъяабазар, “Шилдэг тэгш тоглогч”-оор Багануур- Трипперс багийн Б.Гэрэлтхүү, “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар Сүхбаатар аймгийн Талын дайчид багийн М.Амарзаяа, Дархан-уул аймгийн Унаганууд багийн Ч.Эрдэнэбулган нар тус тус шалгарлаа👏👏 Багануур дүүргийг зорин ирж 2 өдөр хоккей дэмжигч үзэгчдийн хайрыг татаж өрсөлдсөн өхөөрдөм бяцхан хоккейчиддоо талархал илэрхийлье.

👌Багануур ХК-ийнхаа нэрийг өндөрт өргөж улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсон хоккей, волейболын клубын тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсье👏👏👏

Share this story!