БАГАНУУР ХК-ИЙН “УУРХАЙЧИН” СПОРТ ЦОГЦОЛБОРЫН ЗААЛ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ВОЛЕЙБОЛЫН ЗОРИУЛАЛТЫН ШАЛТАЙ БОЛЛОО.

Итали улсад үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн волейболын зориулалтын шалыг Монгол улсад волейболын спортыг хөгжүүлэхийг дэмждэг 🇰🇷Бүгд Найрамдах Солонгос🇰🇷 улсын иргэд бэлэг болгон өгсөн юм.

Гоё шалтай болсоныхоо баярыг тэмдэглэж өчигдөр /2023.11.02/ Багануур ХК-ийн удирдлагууд, компанийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид, “Уурхайчин” клубын өсвөрийн тамирчидтайгаа хамтран баг болон хуваагдаж, нөхөрсөг тоглолт зохион байгуулан нэгэн оройг хөгжилтэй өнгөрүүллээ.

Волейболын зориулалтын шалтай болсноор “Уурхайчин” клубын өсвөрийн тамирчид болон Багануур ХК-ийн шигшээ багийн тамирчдын маань амжилт улам ахина гэдэгт итгэл дүүрэн байна.

Хичээл зүтгэл гаргаж, идэвхитэй хөөцөлдөж “Уурхайчин” спорт цогцолборынхоо заалыг олон улсын стандартад нийцсэн волейболын зориулалтын шалтай болгож өгсөн Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал танд нийт тамирчид, дасгалжуулагчид, волейболын спортыг сонирхогч Багануурчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье

Share this story!