БАГАНУУР ХК-ИЙН 45 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ U14 НАСНЫ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАЙБТАЙ ХОККЕЙН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ.

U14 насны цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээн 11-р сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн мөсөн талбайд болж өндөрлөлөө. Тэмцээнд:

– Сүхбаатар аймгийн Талын дайчид баг

– Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Бугант баг

Дархан-Уул аймгийн Талын шонхорууд баг

– Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын гол баг

– Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг

– Орхон-Уул аймгийн Хангарьд баг

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын баг

– Улаанбаатар хотын Эй Би баг

– Баянзүрх дүүргийн Отгон од баг

– Багануур ХК-ийн Trippers багийн нийт 170 гаруй өсвөрийн тамирчид оролцож хурд хүч, сорин өрсөлдөв.

Тэмцээний 1-р байранд шайбтай хоккейн ОУХМ И.Алтангэрэл, СМ Ц.Одсайхан дасгалжуулагчтай Багануур ХК-ийн дэргэдэх Багануур хоккейн клубын TRIPPERS баг шалгарч алтан медаль, Цомын эзэд боллоо.

2-р байранд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг, 3-р байранд Улаанбаатар хотын Эй Би баг тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд болсон

Эр зориг, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдсөн 170 гаруй тамирчдаас дараах тамирчид шилдэгээр шалгарав. Үүнд:

– Шилдэг тэгш тоглогчоор Улаанбаатар хотын Эй Би багийн тамирчин Б.Баярбилэг

– Шилдэг довтлогчоор 19 гоол, 7 ашигтай дамжуулалтаар Багануур хоккейн клубын Trippers багийн тамирчин Н.Бат-Ерөөлт,

– Шилдэг хаалгачаар -5 гоолоор Багануур хоккейн клубын Trippers багийн тамирчин Ү.Болдхуяг

– Шилдэг хамгаалагчаар Шарын голын Золбоот тамирчид багийн тамирчин М.Цэвэгдорж нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт аль хэдийнээ суралцсан эрүүл чийрэг бие бялдартай өсвөрийн хоккейчиддоо Багануур ХК-ийн 45 жилийн ойн нэрэмжит цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээнд зорин ирж оролцсонд талархал илэрхийлье. Медальт байранд шалгарч, шилдэгээр тодорсон баг тамирчдад баяр хүргэе.

Share this story!