БАГАНУУР ХК ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮЗҮҮЛЭЛТ БҮРЭЭР БИЕЛҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

2023 оны эхний 3 улирлын байдлаар 21.4 сая.м3 уулын цулын ажил хийж, 13.2 сая.м3 хөрс хуулж, нийт уулын цулын төлөвлөгөөг 104 хувиар, 3.3 сая тонн нүүрс олборлон борлуулж төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлэн ажиллаж байна.

10-р сарын 16-ны өдрийн байдлаар төвийн бүсийн нэгдсэн сүлжээний дулааны цахилгаан станцуудын гадаа байгаа Багануурын нүүрс 18-26 хоногийн нөөцтэй.

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 89.1 хувьтай байна.

Share this story!