Багануур ХК 13 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжид өргөмжлөгдлөө.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуй нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг 21 дахь жилдээ зохион байгууллаа. Төрийн ордонд болсон 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх, эрэмбийг зарлах арга хэмжээнд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал оролцож өргөмжлөлөө гардан авлаа.

Багануур ХК 2021 онд 30.9 сая/м3 уулын цулын ажил хийж, 19.8 сая/м3 хөрс хуулж, 4.3 сая.тн нүүрс олборлон борлуулж, улсын төсөвт 30.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснээр ТОП-100 ААН-ийн 51-т эрэмбэлэгдлээ. Уурхайчин хамт олондоо баяр хүргэе.

Share this story!