“Нэг уурхайчин гурван хүнд амьдрал бэлэглэнэ” аян өрнүүлж уурхайчид цусаа бэлэглэлээ.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын баг өнөөдөр Багануур ХК-д ажиллаж уурхайчид сайн дураараа цусаа бэлэглэлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас цус, цусан бүтээгдэхүүний нөөц багассан энэ үед “Нэг уурхайчин гурван хүнд амьдрал бэлэглэнэ” уриатайгаар цус бэлэглэх аяныг 3 дахь удаагаа зохион байгууллаа. Эрдэнэт хүний амийг аврах их үйлсэд хувь нэмрээ оруулж сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж хүмүүнлэгийн үйлс бүтээсэн уурхайчдадаа талархал илэрхийлье.

Share this story!