Өвөлжилтийн бэлтгэл шалгах ажлын хэсэг Багануур ХК-нд ажиллалаа.

Эрчим Хүчний Яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, ахлах шинжээч Д.Даваасүрэн нараар ахлуулсан ЭХЯ, Эрдэнэс Монгол ХХК-с томилогдсон ажлын хэсэг өнөөдөр Багануур ХК-нд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.Багануур ХК-ийн хувьд 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 3 бүлэг 47 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаас 2021 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар 81.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс бүрэн дууссан 26, одоо хийж байгаа 18, хойшлуулсан 3 ажил бий. Одоо хийж байгаа 18 ажлыг 11-р сарын 01 гэхэд бүрэн дуусгаж өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн авахад бэлэн нүүрсний нөөц хийж байгаа ажлуудаа газар дээр нь очиж үзүүлсэн.Өнөөдрийн байдлаар уурхай авахад бэлэн 312 мян.тн нүүрстэй. Дулааны цахилгаан станцуудын гадаа 249.2 мян.тн нүүрс байгаагийн 65 хувь нь Багануурын уурхайн нүүрс байна.2021-2022 оны өвлийн ачаалын үед 11.2 сая.м3 хөрс хуулж, 3133.8 мян.тн нүүрс нээж 3089 мян.тн нүүрс борлуулна.

Share this story!