Оюутны тэтгэлэгийн батламж гардууллаа.

Ахмадын баярын арга хэмжээн дээр үе үеийн уурхайчдын залгамж халаа болсон уурхайчид болон ирээдүйн уурхайн эзэд болох оюутан залуусдаа сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэн, батламжийг гардуулж баярт мөчийг ахмад уурхайчидтайгаа хуваалцсан юм.

2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтад тэнцсэн:

• “Багануур” ХК-д Технологийн автомашины ашиглалтын хэсгийн Бульдозерчин Чойбалсангийн Чулуунбат нь 2022 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик Тээврийн Сургуулийн Авто инженерчлэл мэргэжлээр баклаварын хөтөлбөрт

• Эрчим хүчний нэгдсэн хэсгийн Кабель туршилтын инженер Батболдын Ууганбаяр нь 2022 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи Уул Уурхайн Сургуульд Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр магистрант.

• Судалгаа хөгжлийн хэлтсийн Төсөл судалгааны мэргэжилтэн Мөнхжаргалын Шаравдорж нь 2021 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи Уул Уурхайн Сургуульд Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр магистрант.

• Үйлдвэр борлуулалтын албаны Сорьц авагч, бэлтгэгч Нанжидын Галбадрах нь 2022 оноос Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи Уул Уурхайн Сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр магистрантад тус тус суралцаж тэтгэлэгээ гардан авлаа

Мөн Багануур дүүргийн харъяалалтай оюутанд олгох сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ГУУС-ийн Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын 4-р ангийн оюутан Алтанцогийн Манджавцэцэг. Тэрбээр Геологи уул уурхайн сургуулийн Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр 4 дэх жилдээ суралцаж байна. Тэтгэлэгт тэнцэж батламжаа гардан авсан та бүхэндээ сурлагын болон ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Share this story!