ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нарийн бичгийн даргад  нэр дэвшигч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:  

  1. Эрх зүйч мэргэжилтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй, эрх зүйч мэргэжлээр дээд боловсролтой, магистр зэрэгтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан; 
  2. Компани, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, бизнес төслийн удирдлага, эрх зүйн туслалцаа үзүүлж  ажилласан туршлагатай байх; 
  3. Уул уурхайн болон томоохон бизнесийн байгууллагад хууль эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан болон эрх бүхий албан тушаалд ажилласан;
  4. Англи хэлний бичгийн  болон ярианы чадвартай байх;
  5.  Компанийн засаглалын ахисан түвшний сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт; 
  • Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх); 
  • Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл); 
  • Нийгмийн даатгалын лавлагаа; 
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар; 
  • Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд; 

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ. 
  • Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ. 
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно. 
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 
  • Mатериал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.  
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, Эрдэнэс Монгол ХХК-ийн Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хүлээн авна.  

Share this story!