Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Өнөөдөр Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, МУИС-ийн дэргэдэх Гарааны Дижитал Солюшнс ХХК-ийн захирал А.Энхбаяр нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. 2023 он дуустал хугацаанд үргэлжлэх энэхүү санамж бичиг нь Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Хамтын ажиллагааны хүрээнд талуудын хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдэд дата анализ хийх, дэвшилтэт технологийг судлах, цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж авах ач холбогдолтой. МУИС-ийн дэргэдэх Гарааны Дижитал Солюшнс ХХК-тай өмнө нь 2018 онд хамтран ажиллаж тус компанийн бүтээсэн виртуал симуляторыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан туршлагатай.

Share this story!