Ажлын байр – Үйлдвэрийн бага эмч

Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур ХК нь Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллах “Үйлдвэрийн бага эмч” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

Осол гэмтэл болон өвчин эмгэгийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, ажилтныг ажилд гарахын өмнө эрүүл мэндийн үзлэг хийх, үйлдвэрийн эмнэлэг дээр амбулаториор эмнэлгийн тусламж үзүүлэх, ажилтнуудад эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх

Тавигдах шаардлага

  1. Эмчлэх эрхийн лицензтэй
  2. Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
  3. Үнэнч шударга, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, зөв хандлагатай, санаачлагатай
  4. 45-аас доош насны, бие эрүүл, ачаалал даах чадвартай
  5. Амбулаториор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадвартай байх. Үүнд: Бүх төрлийн тариа, дусал хийх, бумба, шарлага хийх, шинжилгээ авах зэрэг үйлчилгээг үйлдвэрийн эмчийн заавраар үзүүлэх
  6. Ажилтанд зориулсан Эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хийх чадвартай байх
  7. Ажилтнуудаас судалгаа авах, дүгнэлт хийх чадвартай
  8. Компьютерын хэрэглээний болон тусгай программ дээр ажиллах, боловсруулалт хийх мэдлэг чадвартай байх

Та ажилд орох хүсэлт гаргах бол доорх анкетыг бөглөн hr@baganuurmine.mn руу э-шуудан илгээнэ үү.

Share this story!