Эрэгтэй баг алтан медалийн болзол хангаж тэмцээнийг амжилттай эхлүүллээ.

Багануур дүүргийн Засаг даргын нэрэмжит “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт биеийн тамир, спортын VIII их наадмын сагсан бөмбөгийн төрөл 3-р сарын 18-20-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 23 байгууллага аж ажуйн нэгжийн эрэгтэй эмэгтэй нийт 270 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Багануур ХК-ийн эрэгтэй баг тэргүүн байранд шалгарч алтан медалийн болзол хангалаа. Харин эмэгтэй баг 2 дахь нугалаанд хожигдсоноор 7-р байрт бичигдлээ. Хөдөлгөөн-эрүүл мэнд спортын наадмын дараагийн төрөл Дартс. 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдах Дартсын төрөлд компаниа төлөөлөн оролцож буй тамирчдадаа амжилт хүсье.

Share this story!