ӨСВӨРИЙН ХОККЕЙН ТАМИРЧИД ХЭЭРИЙН БЭЛТГЭЛЭЭ ДУУСГАЛАА.

Багануур ХК-ийн дэргэдэх “Багануур хоккейн клуб”-ын өсвөрийн тамирчид 2023.07.22-2023.08.01 хооронд зуны хээрийн бэлтгэлээ хийлээ. “БЭЛТГЭЛИЙГ БИД ХҮНДЛЭНЭ” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн зуны бэлтгэл Багануур дүүргийн нутаг дэвсгэр, Нарийны ам гэх газар амжилттай боллоо. Бэлтгэлийн хаалтын өдөр клубын дасгалжуулагч багш И.Алтангэрэл, Ц.Одсайхан нар багийн эзэн Д.Түвшинжаргал болон клубын эцэг, эхчүүдийн төлөөлөлд 2022-2023 онд гаргасан амжилт, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Дараа нь багийн эзэн Д.Түвшинжаргал 2023-2024 онд хийж хэрэгжүүлэх ажил, оролцох тэмцээн уралдаан, зохион байгуулалтын ажлын талаар эцэг, эхийн төлөөлөд танилцуулж, санал солилцсон юм.

Энэ жилийн зуны бэлтгэл хүүхдүүдэд хоккейн спортоор хичээллэх нь амжилт гаргахаас илүү тэсвэр хатуужилд сургаж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж, зөв Монгол хүн болж төлөвшихөд тус спорт ямар чухал болохыг ойлгуулсан ач холбогдолтой бэлтгэл боллоо гэж эцэг эхчүүд хийгээд багийн багш дасгалжуулагч нар дүгнэлээ.

Share this story!