07

Mar

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-нд 170 эмэгтэй ажилладаг бөгөөд энэ нь нийт ажилтнуудын 15 хувийг эзэлдэг. Эх орныхоо галыг бадраах, дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, гэр бүл үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа уурхайчин бүсгүйчүүдээрээ Багануурын уурхайчид бид бахархадаг. Өдөрлөгт СЕО БПН ХХК-ийн Гүйцэтгэх захирал, сургагч багш П.Ундармаа,

01

Mar

“БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭС БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭМЖ” БРИГАДЫН ДАРГА НАРЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Байгууллагын соёл гэж тухайн байгууллагын сэтгэлзүй, үзэл хандлага, туршлага, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн цогцыг хэлдэг. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багануур ХК-ийн уурхайчид бид амьдрал тэтгэгч алтан уурхай минь гэдэг соёл, сүсэг бишрэл, үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хамт олон. Алтан уурхайн маань ажлын амжилт, алдаа оноо уурхайчин хүн нэг бүрийн, нэгж бригад бүрийн ажил,

29

Feb

2023 ОНЫ БАЛАНСЫН ХУРАЛ ӨЧИГДӨР БОЛЛОО.

Хурлаар Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай, Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн Багануур ХК-ийн 2023 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан, уулын ажлын тайлагнал, орлого, зардлын гүйлгээний талаар Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн нягтлан, эдийн засагчид удирдлагын багт танилцуулж хэлэлцүүллээ. Тайлант онд Багануур ХК нийт 47.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсний 26 тэрбумыг улсын төсөвт, 21.1 тэрбумыг орон

27

Feb

“МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” ХАНДИВЫН АЯНД МАНЛАЙЛАН ОРОЛЦСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУЛГУУР УУРХАЙ “БАГАНУУР” ХК-ИЙН УУРХАЙЧИН ХАМТ ОЛОНДОО ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдадаа тусалъя” аян өрнүүлэх уриалга гаргасан. Энэхүү уриалгад “Эрдэнэс Монгол” ХХК, түүний нэгдлийн компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сумдын хэмжээнд зудын гамшигт нэрвэгдээд байгаа малчдад эрүүл мэндийн болон шаардлагатай бусад

25

Feb

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН, УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР НАР ӨЧИГДӨР БАГАНУУР ХК-НД АЖИЛЛАЛАА.

Уулзалтын эхэнд Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үеийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний гүйцэтгэлийг танилцууллаа. Дараа нь компанийн санхүүгийн нөхцөл байдал, олон жилийн хуримтлагдсан өр төлбөр, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилтнуудын нийгмийн асуудал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын өр төлбөр зэрэг тулгамдсан асуудлуудаа танилцуулав. Мөн Багануурын уурхай цаашид өсөн

20

Feb

БАГАНУУР ХК-ИЙН ЗАСВАРЫН ХЭСГИЙН ХАМТ ОЛОН ЭШ-10/70 ЭКСКАВАТОРЫН 7 ДАХЬ ШАНАГАА ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

Г.Соронзонболд даргатай Засварын хэсгийнхэн шинэ санал санаачлага гарган компанийн дотоод нөөц бололцоог ашиглан, импортын шанагыг орлох шанага үйлдвэрлэдэг болоод 7 жил болж байна. Тэд ЭШ 10/70 экскаваторын 7 дахь шанагаа үйлдвэрлэн дуусгаж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Анх 2017 онд ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхдээ ОХУ-ын шанаганы загвараар хийж байсан бол түүнээс хойш Америк esco шанаганы

29

Jan

БАГАНУУР ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНТӨМӨР АЛТАНГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойг тохиолдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Бизъяагийн Гантөмөр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулсан байна. Шагналыг өнөөдөр Багануур дүүргийн ЗДТГ-т Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболд нар гардуулж баяр хүргэлээ. Ногоон лооль шиг түүхий амьтныг их уурхай