28

Mar

“БАГАНУУР” ХК, ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

1978 онд Багануурын уурхай үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааны хувьд уялдаа холбоотой ажилладаг хоёр байгууллагын хамтын ажиллагааг 2023 оны 8 дугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгээр эрчимжүүлсэн юм. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал К.Хавалболот нарын 2023.08.24-ний өдөр үзэглэсэн санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан

28

Mar

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДОХИОГООР ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙЛЭЭ.

Өнөөдөр 16:00 цагт орон даяар дуугарсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор Багануур ХК-ийн бүх хэсэг нэгжүүдийн ажилтнууд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдлаа. Гамшиг тохиолдсон нөхцөлд иргэн бүр бэлэн байх дадалд сургах тус сургуулилтад Багануур ХК-ийн 580 ажилтан, эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн ШУТИС-ийн эрдэмтэн багш нар,

22

Mar

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

Уул уурхайн салбар ихээхэн хэмжээний ус ашигладаг онцлогтой салбар бөгөөд усгүйгээр уурхай ажиллах боломжгүй юм. “Багануур” ХК нь хариуцлагатай уул уурхайн зарчмыг мөрдлөг болгон 2023 онд 5,377,2 мян м.куб гүний ус шүүрүүлснээс Багагүн нуурыг нөхөн сэргээхэд 39,6 мян м.куб, Хужирт голыг тэжээж нөхөн сэргээхэд 873,2 мян м.куб, Хуцаа голыг тэжээж нөхөн сэргээхэд 476,2 мян м.куб,

20

Mar

“БАГАНУУР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

            “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт “Багануур” ХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газрын хурлын танхимд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Компанийн 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай; Компанийн 2023 оны үйл ажиллагааны талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;

15

Mar

“БАГАНУУР” ХК 2024 ОНД 10.000 МОД ТАРЬЖ, 100.000 МОДНЫ СУУЛГАЦ БЭЛДЭНЭ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК 2030 он хүртэл хугацаанд “НЭГ САЯ” мод тарьж, ургуулан, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулж, ногоон хөгжлийг дэмжих амлалт авсан. 2022 оноос хойш нийт 21637 ширхэг 2-3 настай суулгацыг хамгаалалтын зурвас, голын нөхөн сэргээлтэд тарьж, хашиж хамгаалан арчилж байна. Дэд бүтэц бүхий 5 га

13

Mar

БАГАНУУР ХК-ИЙН “ХУЦААГИЙН” ЭЛС, ХАЙРГАНЫ ОРДЫГ ИЛ АРГААР АШИГЛАХ ТЭЗҮ-ИЙН ТОДОТГОЛ ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ДЭМЖИГДЛЭЭ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2024.03.06-ны өдрийн хурлаар орж дэмжигдсэн “Хуцаагийн” элс, хайрганы ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотголыг ШУТИС-ийн харъяа Уул Уурхайн Хүрээлэнгийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, амжилттай дуусгалаа. Энэхүү ордын нөөц 1170 мян.м3, ашиглалтын хугацаа 12 жил, жилийн хүчин чадал 100 мян.м3. Багануур ХК уг төслийг хэрэгжүүлснээр улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварыг нэмэгдүүлэх, цаашид