Ажлын байр-Байгаль орчны ажилтан

Энэхүү ажлын зарлалд анкет авах хугацаа дууссан болно.

Багануур Хувьцаат Компанийн Технологийн бодлогын хэлтэст Байгаль орчны ажилтан ажлын байрны сонгон шалгаруулалтанд дээд мэргэжилтэй ажил горилогчийг урьж байна.

Ажлын тодорхойлолт:

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж байгааг бүртгэн судалж байнгын хяналт тавьж, нөлөөллийг арилгах ба багасгах арга хэмжээ авах, шимт хөрстэй холбоотой үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийг сайжруулах

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжил: Байгаль орчин хамгаалал Экологи, болон дендрологич мэргэжилтэн
  2. Мэргэшил: Дээд боловсролтой
  3. Туршлага: 2-с доошгүй жил ажилласан

Мэргэжлийн ур чадвар:

  • Олон төрлийн ургамал, мод тэдний наслалт бүтцийг судалсан үр, үрсэлгээ хийж тарималжуулах
  • Агаарын чанарын төлөв байдал, түүний өөрчлөлтөнд ажиглалт хэмжилт судалгаа хийх
  • Хөрсний бохирдлын хэм хэмжээг шинжилж, бохирдлыг саармагжуулах
  • Гүний болон гадаргын усны чанар, найрлагын төлөв байдалд ажиглалт хийх

Хувь хүний ур чадвар:

  • Хариуцлага хүлээх, харилцах, хамтран ажиллах, хурдан шуурхай, нягт, нямбай, ажигч, гярхай, техник сэтгэлгээ

Бүртгэл:

2022 оны 2 дүгээр сарын 23-с 2 дугаар сарын 25 -ны өдрүүдэд Ажил горилогчийн анкет материалыг  hr@baganuurmine.mn имэйл хаягаар бүртгэнэ.

“Багануур” ХК Захиргаа Хүний Нөөц Удирдлагын Хэлтэс /Утас:70213739/

Share this story!